Saturday, April 27, 2013


Хэсэг хугацаанд  өглөө гараад л шөнө өнгөрч байхад орж ирдэг ажилтай завгүй байхдаа зурагт, сонингоос хол амьдарчээ. Харин энд нет орж сонин уншихдаа сайд Улаан гэсэн нэрийг хараад чочиж хэдэн оны юм уншаад унав гэж дугаар он сар өдрөө шалгалаа ш дээ. Хэхэхэ. Хэдэн өдөр болсон үйл явдлуудыг нөхөөд л уншчихлаа.


 Хамгийн дургүй хүргэж ой гутсан нь одоогийн ерөнхий сайд Алтанхуягийн нэр сольдог үйлдэл ёстой юмтай хүний юмыг хөдөлгөмөөр болж дээ. Миний ч ёоёог хөдөлгөөд баахан муулаж кайп авахаас золиг гэж. Өөр яалтай билээ. Ямар сайндаа Номтойбаяр  инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг гэхэв дээ.  Хэлээд яахав Номтойбаяр минь. Харин миний инээд хүрсэнгүй зэвүү дургүй хоёр зэрэг хөдлөв. Нөгөө талууд одоо л зөв ажиллаж яг баримтуудыг нь нийтэлж харуулсан байв. Энэ баримтууд байхгүй бол өмнөх шигээ л худлаа л биз, гүтгэж байгаа биз гэх шиг анзаарахгүй байх байлаа.

Ер нь алив юмыг яг ингэж баримтыг нь дэлгэн нийтэлж, хэлсэн үгийг нь бичлэг хийж сонсгож олны хүртээл болгож олон түмнээрээ бодит юманд итгэхгүй л бол гүтгэв гээд л дуусдаг модатай байв. Хэн ч хараад эрүүлээр дүгнэлт хийчих чадварыг шалгасан баримтуудыг үгүйсгээд нүүр нь өнгө хувирдаггүй, гөлийсөн дүлий оргидог ийм сайдтай Монгол хаачнаа одоо. Намын гэх нөхдүүд ч ичмээр улайм цайм юманд шударга баймаар байтал Нам нэрийн дор бүх булай бузрыг өөгшүүлж хүмүүсийг алж байна даа.

МАН ч ялгаагүй өөрсдийн гишүүдээ өөгшүүлсээр байгаад л эцэст нь нэг нэгээр нь цуврал болгоод идсэн мөнгөний тоогоор нь ч юмуу  онцлогоор идэмхий уумхай нэрээр шорон явуулаад байх юм.  Тендэр уугч Түмээ, сейп Хүрлээ  ч гэх шиг бүгд тодотголтой идэгчид. НАМ биш хүн идээд уугаад байгааг ойлгохгүй л АН, МАН гээд л хэрэлдээд байх юм. Доллар мартагч Баярцогт АН ынх биз дээ. Золиг гэж Монголдоо нэг хүнд өгөөд мартчихгүй гадаадад мартсан нь балай юм болж. Надад өгөөд мартчихгүй яаваа. Хахаха. Цааш нь бодсон чинь их сонин үйл явдлууд үргэлжлэв.  Миний бодлыг Буурлууд тандаад баахан шоолж инээлээ. Шилдэг хошин шог болох дөхөв. Даанч Баярцогт намайг мартаж өгөхгүй мөн их зовоов. Хамгийн инээдтэй нь Баярцогт мартаасай, саначихвий гэж би мөн их зовов. Хахаха. Түвэгтэй юм байна. Уншигч та ч бас Баярцогтын мартсан доллараар би яах бол гээд бодоод үзээрэй. Их сонин юм байна.

 Бүгд л иддэг юм чинь идэхгүй яахын, уухгүй яахын, боломжыг НАМ нэрийн дор хуваалдан булаацалдан ууж идэх бүлэг бүлэг хулгайч НАМууд л байна шүү дээ. Одоо ганц танай НАМ их идсэн манайх бага идсэн тул хурдан нөхөж иднэ гэсэн уралдаантай л ажиллаж байна. Нэг хулгайч нь баригдахаар бусад хулгай нь баригдах учраас НАМ  хэмээх хоосон нэрийн дор хулгайн бүлгүүд үүрээ засан голомтоо бадраажээ. Биенийгээ ээлжлэн даргаараа тавин үгсэн хуйвалдаж хулгайлна. Одоо сүүлдээ өмнөх түүхээ давтахгүй шүү хэн хэнд маань ашиг гарахгүй хэмээн хулгайч НАМ ууд хуйвалдаж байх юм. Би Баярцогтыг доллараа саначих вий гэж мөн их зовж, арга бодож, сүвэгчилж байхдаа яалт ч үгүй л өөрөө гэмт хэрэг үйлдэх нөхцөлд оров. Муугаар баахан үзэж тансаглаж байгаад шоронд ороод байхаар нь Сайнаар дуусгахаар бодон тэр сая доллараар гэгээрлийн сургууль байгуулчихсан чинь Баярцогт мөнгөө нэхээд би өрөнд ордог байна шдээ. Бас л шорон харагдав. Баярцогт л намайг аргалахгүй бол авралгүй болсон доо. Төгсгөл бүхэн асуудал үүсгэн ер дарамттай байлаа. Тэгэхээр монгол төрд хулгай хийгээд баригдаагүй яваанууд ааяаяаяа мөн ч их сэтгэлийн дарамттай амьдардаг байхдаа. Эсүүл цайчихсан сайхан байдын бол уу хэн мэдкүү. Юутай энэ хүмүүс Хааны айлдсан айлдварууд, Тэнгэрийн Гэрлийг уншсан бол костюумуудаа солихгүй л байх байлаа.  Дээр үед дээлээ нөмөрнө гэдэг байсан. Эд чинь бүгд цагаан цамц зангиа, костюм өмссөн хулгайч нар болж хувирчээ. Үйлийн үрийг энэ яваа насанд нь өөрт нь мэдүүлэх болно гэж Хаан айлдаж байсан даа. Хаан буусан сургаар анх хүмүүс Төрийн талаар их ярьж асуудаг байсан. Тэгэхэд тэр ер тоодоггүй байж билээ. Нурж унах тавилан жамтай Төрөө зөв залдаг л болохгүй бол хэдэн хүн солигдоод ч нэмэргүй. Төрийг дээрээс нь биш доороос нь цэгцэлдэг. Ард түмэн Төрийг сонгодог. Мунхаг байвал Мунхаг Төр л гарна. Эргээд өөрсдөө өөрсдийн сонгосон Төрдөө өрөө төлнө. Өөрсдөө сайхан байя гэвэл зөв Төр байгуулж зөв хүнээ гаргаж суртлаа хийнэ дээ гэж билээ. Иймээс иргэн бүр гэгээрч Иргүн болж, биеэ хичээвээс ахуй төр чинь аяндаа цэгцэрнэ. Чи өөрөө Төрийн нэг хэлтэрхий гэдгээ мартаж болохгүй ухаантай байх хэрэгтэй. Хүн бүр хичээвэл, гэгээрвэл тэднээс Гэгээнтэн нь удирдагч нь манлайлна. Мунхагуудаас мунхаг л сонгогдох болно. Монголчууд Хаанаа өөрсдөө сонгодог байсан. Хаан нь Хаан шиг байж хайрлаж байж ардуудаа нэгтгэдэг хэн нэгнийг нь алагчлан үздэггүй. Тэнгэрийн цаг ирсэн энэ бузар булхайнууд өөрөө өөрсдөө л ялзран унах болно гэж байсан. Би ч үүнд нь баясаад сонин сэтгүүл ч бараг үзэхээ больж билээ. Шал худлаа юм баахан бичлээ хичнээн жил л хэрэлдлээ, Минийх Манайх илүү, би чадна бид чадна гэцгээлээ хэн нь чадаагүй, чадахгүй байгааг хүн бүр мэдэж байна.

Үйлийн үрээ энэ яваа насандаа өөрсдөө үүрч эхлэх цаг ирсэн учраас нөхдүүд нэг их дурлаад дээшээ авираад нууж муугаад байх хэрэг байхгүй. Нуусан бүхэн илэрч өөрөө л унах нүхийг Буурлууд хийх шиг болон наадаж байгаа. Эртхэн ухаараад судар уншаад орчин цагийн мэдлэгтээ дүгнэлт хийгээд шинээр Төрөө барьж эхэлбэл барав гэж. Үгүй ядахдаа л  монгол хүнийхээ тоог гадны олон саяас ялгаатайг ухаарч, монгол орны цаг уур амьдрал Америкаас өөр учир арай өөр материал хэрэгтэйг ойлгон Хаана ямар оронд даргаар томилогдсоноо мэдэх сэрэх хэрэгтэй. Монгол хүнийг захирч Монголд амьдарч байгаагаа мэдэхгүй Америкт улсын их хуралд сонгогдсон гэж бодоод тэднийг дуурайгаад, том банктай хотод амьдарна гэж төсөөлсөн Баярцогтууд хэзээ ч Монголыг ойлгож Монголыг хөгжүүлэхгүй. Тендер гэдэг хулгайн шүлжээг бүх салбарт монголчлохдоо хамгийн мууг шахаж, ашиг унагах, хий тоо бөглөж хоосон ажил хийх, авснаа идэж уудаг учраас л мөнгөнд хорхойсоод Тендэрийн хойноос гүйгээд байна. Ард нь хариуцлага тооцдоггүй догь. Хамгийн энгийн жишээ нь замын тендэр. Цаасан дээрээс нь эхлээд л идэж эхлэхдээ хөөрхий муу замын хажуу хавтрганаас танаж, дээр доороос нь шомбодож, найрлага орцоос нь хүртэж иддэг учраас монгол улсын зам хэзээ ч сайжирдаггүй.

Авилгагүй ариухан газар Монголын хаанаас ч олохгүй.  Үүнийгээ ид бах болгон бүгд ийм гэж барьцан хамгийн амттай арвинтайг нь идэхийн тулд НАМ болон талцан булаалдаж  баригдахаараа булхайнуудаа наймалцаад сурчээ. Үүнийгээ зогсоовол зогсоосон шиг зогсоож хүний өөрийн гэлтгүй шударга байх зориг байхгүй учраас олон засгийн газар тоглоомын засаг болон хувирч байна. Баярцогт банана идээд байхад би юунаас дутдын гээд л уралдаад байх боломж байгаа учраас, орчин орон зай нь бий. Үүнийг нь өөрчлөх, шинээр сэтгэх, хийх хэрэгтэй. Хүний нь солихоос биш аргыг нь сольдоггүй хөрс нь байсаар байвал өөр олон хүн мөнгө идэж ууж мөнхөд дуурсах алдраа шившиглэнэ. Баярцогт гэж сайн боловсролтой мундаг сайд байсан гэж дуурсахгүй худалч хулгайч орогнож Төрийг бузарласан гэсэн нэр намтарт чинь, үр удамд чинь үлдээд зогсохгүй үхдэл болсон ч салахгүйг санаж яваасай. Иймээс л НЭР хугарахаар Яс хугар гэж монгол ардын сургаалыг өвөг Буурлууд зориуд үлдээж дээ. Баярцогт Буурал хэзээ ч болохгүй нь нэгэнт тодорхой болжээ. Чөөгий болоод хүн уруу татаад бөө, ламаар дараа үеэ явуулж төвөг удахгүйн тулд үлдсэн амьдралаа засах, өөрийгөө засах хэрэгтэй. Сүнсэн биеэ хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол даанч их зовлон үзэх учраас хичээх л хэрэгтэй дээ.

 Тэнгэрийн Гэрэл ирчихсээн болгоомжтой бай хэмээн аль эрт л энэ нөхдүүдэд анхааруулан Хааны айлтгал гарсандаг. Худлаа гэж  хөөрхийс бодсым байгаа биз.
Өөрсдөө бүхнийгээ НАМ хэмээх хоосон байгуулага руу чихээд ард нь үлдэх санаатай, ард түмнийг хагаралдуулж байна.  Үнэн хэрэгтээ НАМын буруу биш хүний л буруу байгаа. НАМ нэрийн дор багтсан хүмүүс өөрсдөө өөрчлөгдөхгүй бол болохгүй ээ. Том толгой болсон нь их иддэг бага толгой болсон нь бага иддэг. Том толгой нар нь ихэвчлэн эрээ цээрээгүй  албан тушаал, мөнгөний дон шүглэж худлаа ярих, хулгай хийхдээ гаршсан мэрэгжилтэнгүүд тэд найраа хийх, хэнтэй хэрхэн харьцахаа мэддэг, зарим нь нахальны дарангуйлагч зангаар хүч түрэмгийлж байж батганы толгой болно. Багачууд нь аялдан дагагчид, аймхай хулчгарууд, овоож оцойтол идэхгүй ч боломжоороо тоншчих санаатай нөхдүүд их учраас л НАМ д шинэчлэл байхгүй, нэгнийхээ хулгайд нүдээ аниад, чихээ бөглөөд өнгөрөөд байгаа юм байна гэсэн л дүгнэлт гаргахаар болоод байна даа.

Сохрын газар сохроор доголонгын газар доголонгоор явахгүй бол болохгүй нийгэмийг энэ НАМууд бүтээж байна. Ийм байхад ард түмэн ч хулгайч болох нь мэдээж. Тэд хүний гараар могой бариулахаар өөрсдөө сонгож байгаа биздээ. Хэн хамгийн их ашиг өгнө, мөнгө өгнө, байранд оруулна,  үнэгүй гэж амласан бүрийг өөрсдөө сонгодог. Тэгчээд л өгсөнгүй, худалч, амьдрал дууслаа гээд чарлаад өөрсдөө сонгож гаргасан хулгайчуудаа улам л худлаа яриулаад байдалд оруулаад байх юм. Хатуу боловч үнэн үг. Хэрэв монгол ард түмэн хулгайч биш байсан бол энэ олон жил яахаараа та нарын дээш сонгож гаргасан бүхэн хулгайч болдын.  Ард түмэн Төрдөө тусладаггүй. Төрөө хайрладаггүй. Ард түмэн ухаантай бол Төр нь ухаантай л Төр болох ёстой.

Иймээс Төрд дахин хулгайчдыг гаргахгүйн тулд ард түмэн өөрсдөө учраа ойлгож өөрсдөө өөрчлөгдөн, сонголтондоо хариуцлагатай ухаантай хандаж НАМ аар биш хувь хүнээр сонгож, судлаж, сонгуулийн үеэр олны танил болсон биш сонгууль сураггүй байхад Монголдоо танигдсан олны танил удирдагч нараа чадвар, мэрэгшил бүрээс нь сонгож баймаар. Хууль огт мэдэхгүй хууль уншаад ч хэллэгийг нь ойлгохгүй хүн хууль яриад яахын, эм мэдэхгүй хүн эмнэлгийн сайд болоод яахын. Түүний оронд салбар салбарынх нь ажил үйлсээрээ шалгарсан удирдагчдыг ард түмэн өөрсдөө хүсээд Их Хуралдаа суулгаж байвал яасын. НАМ гэж нэрийг ялгаварлан гадуурхах хэрэгсэл болгосноос Монгол улс сүйрэх нь. Нээг их мундаг мэдлэггүй сайд толгой болуутаа л гол гол ажлын туршлагатай ажилдаа гаршсан мэрэгжилтэнгүүдийг сольж өөрийн мэдлэггүй нөхдүүдээр дүүргэснээс тухайн салбарууд ч доголдож эхэлж байна.

Дарга хийдэггүй ч ажилдаа яс , мэрэгжилдээ сайн, олон хүмүүс НАМ гээчээс болж хэлмэгдэж байна. Нэг туйлширахаараа мэдрэлгүй юм шиг туйлшрах юм. Ардчилсан НАМ энэ намыг байтугай Коммунист Намыг ч зөв аваад явбал болох нь тодорхой. Ардчилсан Нам хэмээн хэлж ярин дуурайн чухам ардчилалын гавьяагаар далайлгах ч Монгол Ардчилсан Намынхан юу сурсан юм бэ. Хэрэгт нэр нь холбогдуул аль ч намын дарга толгой нар өөрсдөө буух, буухгүй бол хууль үйлчлэх жишгийг Монголоос өөр ардчилсан орнуудад мөн ч сайн хэрэгжүүлэх юм. Манайд л байдаггүй ээ. Эхлээд мэдэн будилж нэг сар авна. Тэгснээ мэлзэж нэг сар болно. Болохоо байвал Алтанхуяг мэхээ хийж засварлан үзүүлж молигдох гэж сар болно. Тэгснээ НАМаараа нийлээд мэдэн будилах, мэлзэх, өмөөрөх, гүрийх, тохиролцох,наймаалцах, ашигтай санал тавьж амыг нь таглах гэх мэтээс өгсүүлээд Их Хурлын хязгааргүй олон мэхээ хийж байтал дараагийн сонгууль болчих жишээтэй. Энэ хооронд үхсэнээс бусад хамаатан садангаа өөд нь татаад амжвал зүгээрч ихэнхи нь хамаатнуудаа мартаад өөрийгөө л боддогоос асуудал их үүсдэг.

Энэ олон жилийн идсэн уусан түшээдийн хамаг хамаатан тэтгэгдсэн бол өдийд Монгол улс иргэн баян бол улс баян болчихсон байхсан. Гэтэл Баярцогтоос өгсүүлээд хаа хол хилийн дээсэн дээгүүр харь газар хамаатнуудаасаа ч нуугаад хийчихээд байхаар чинь яаж монгол баяжихав дээ. Идсэн уусан ч үхсэн ч Монголдоо гэвэл Монгол хүн гэж бодох боллоо. Идэж уугаад харьд очиж хагарнаа гэх Баярцогт мэтүүдтэй яриад байх ч хэрэг алга. Сүүлийн үеийн улс төрийнхөн дээрээс нь Монголчуудаа доромжлох нь хэтэрлээ. Баярцогт нь юу гэнэ үү. Би яахав даргаасаа огцорч Монголыг чимье ч гэнэ үү. Соёл үзүүлж үлгэрлэе ч гэнэ үү. Монголд өт ч болж төрөх эрхгүй бузар амьтан гэж энэ хүнийг л хэлэх байхдаа. Араас нь Алтанхуягийг нь Тамын хуягтангууд арга хэмжээ авах биз. Нэгэн биед хэдийчинээ хөрөнгө хэрэгтэйгээсээ ч илүүг Төр өгч л байна. Төрийн буян гэж хөөрхий. Гэвч Төрийн хамгийн хатуу алуурын тухай Хатны сударт хэрхэн айлдсан байдгийг уншиж үзэж хойд нас, сүнсээ мөн ч өндөр үнээр худалджээ.

Алдартай дуучин , жүжигчин ь Тэнгэрээс тэтгэгдсэн хувь тавилантай баян хүмүүстэй барьцаж бодож дээ өөрсдийгөө хөөрхий. Тэд бол тийм олон хүнийг сэтгэлийн цэнгэл, баяр баяслын тайвшрал, хайрын оргил болох их ажлыг хийснийхээ төлөө саятан баян, алдартан болдог. Гэтэл Төрийн хүмүүс бол боол шүү дээ. Ард түмний төлөө, улс орны тусгаар тогтнол, оршин тогтнолын төлөө хариуцлага үүрсэн үүрэг хүлээсэн боол гэдгээ ухаарахгүй юм.  Тэд нар гарах амлалтууд нь дандаа л таны төлөө би зүтгэе, хийе, бүтээе, та зүгээр суу надад итгэ, би танд бэлэн гоё юм өгнө гэж амлаж байж Төрийн ажилд ордог
Харин дуучид жүжигчид амлалт өгч гарч ирдэг үү. Тэд авьяасаараа нэг мэдэхэд л байлдан дагуулж, өөрийн мэдэлгүй л тэд бидний хайр хүндлэлийг хүлээсэн байдаг. Энэ хүмүүс Тэнгэрийн өгсөн хишгийн өмчлөөд байхгүй, аль болох олон хүнд зарлаж үзүүлж, дэлгэрүүлж, үргэлж хайрыг түгээж явдаг сайхан хүмүүс. Иймээс үнэхээр авьяастайнууд нь Тэнгэрийн хишгээр сайн сайхан амьдардаг. Нэгэнт олны нүдэн дээр ил учраас тэд сайн сайхан л амьдардагтай нь хорон атаархуунууд нь дуурайн тэмцэлдээд авьяасгүйнүүд нь нүцгэлэх, хүний сэдээгүй болгонг сэдэж муугаар алдарт гарах авьяасгүйнүүд нь хуурч хулгайлж Баярцогт царайлж байж тэдний зиндаанд очих гэж тэмүүлэх ажээ. Гэтэл үнэнчээр бүх л цаг хөдөлмөрөө зарж байж олсон хөрөнгөтэй хүмүүс ч олон бийг мартаж болохгүй. Ийм хүмүүс айх аюулгүй, худлаа ярьдаггүй, хийсэн бүтээсэн нүдэн дээр ил байдаг. Хийж бүтээгээгүй байж Алтанхуяглаж Баярцогтлоод байх нь шившиг. Ичиж амьдарч сурмаар энэ хүмүүс.  Хүн алдаж болох ч алдлаа алдлаа гэхэд улайм цайм сонгосон ард иргэдээ тэнэг мэдрэл муутай, оюуны хомсдолтой юм шиг авирлан нэр солин бичиж болохгүй л биз дээ. Ийм удирдагчтай байгаадаа Ардчилсан Нам ичиж өөр сайн нэгнээ гаргамаар. Өөр хүн байдаггүй юмуу хаашаа юм.

Ерөнхийлөгч засаглал манай монгол шиг цөөхөн хүн амтай оронд яг таарна. Алийн болгон хэдэн сая хүн амтай орнуудыг дуурайх гэж яддын. Эцэст дуурайсан  шиг дуурайж ч чадахгүй Монголчлоод өөрсдөөсөө ч ичих шиг болох юм. Эх орныхоо аавыг , хааныг яхир хараалч биш мэдлэг боловсролтой, ухаантай, тулхтай, туршлагатай, амбиц хөөдөггүй, Монгол орон, Монгол хүний төлөө зүтгэх хүнээ сонгохгүй бол болохгүй дээ.
Монгол орон, Монгол хүний төлөө л ажиллах ерөнхийлөгч байхаас бус ажлын төлөө, баяжихын төлөө, сайхан амьдралын төлөө гэх худлаа ярьдаг хүн хэрэггүй. Эцсийн эцэст юуны төлөө ямар ажил сөхөрч унатал хийх хэрэгтэй гэж, тэр ажлын үр дүн нь юу байх юм. Тэр ажилд юу юу хэрэгтэй, юу юугаар өргөл барьц өгч байж бүтэх ажил вэ. 
Байгалийн баялагийг хэрэглэж байж бүтэх ажил бол яах уу. Тэгээд ямар үйлдвэр байх ёстой гэж. 

Жишээ нь ямааны ноолуур хэрэглэдэг бол ямааг яах ёстой, байнга үүрд хэрэглэхийн тулд ямааг хэрхэн хайрлаж хамгаалж, үржүүлж тансаглуулах вэ гэдэг асуудал. Би л ямаа бол заавал үүнийг нэхнэ. Надад онцгой сайхан цэвэр ус, шим шүлттэй ногоо, нааш цааш дүүлэх хад асгатай сайхан байгальтай гэр, намайг чононоос найдвартай хамгаалах эрхзүйн баталгаа, миний ишгүүдийн өсөн төлжих аюулгүй орчин, идэх хүнс ОК бол ноолуураа би чанаржуулан сайнаас сайныг нь өгнө гэнэ дээ. Ямаа би хэдэн үеэрээ хүн таны сайн сайхны төлөө ажиллах баталгааг асууна. Заавал дуусахгүй бол үүрдийн гэрээ хийж мунхарахгүй. Идэх өвсийг минь хамбург болгоод хэдэн эм өгөөд өлсөхгүй болгоод, ийш тийш явах нутаггүй болгочихвол үр удам угшил, үндэс устан ямаа гэдэг үг динозавр гэдэгтэй адил хувь тавилантай хэзээ ч бодитоор нь хүн олж харахгүй, зураг л үлдэх бол яана. Хүнээ бодуул ямаа намайг ч бодож, миний эрх ашгийг ч бас бодолцох ёстой. Ноолуур байтугай л юмыг хүн хэрэглэж идэж уудаг. Ерөнхийлөгч болох хүн энэ бүхнийг мэддэг байх ёстой.  Хөгжил гэж юуг хэлэх вэ, амьдралын баталгаанд юу хамгийн үнэтэйг мэддэг хүн л одоо Монголчуудад хэрэгтэй байна.

Үүнийг бодохгүйгээр ноолууран өмд цамц оймсоор дэлхийг хувцаслаад оронд нь дойлуур, юууууаан , евроооо гэх мэтүүдийг хязгааргүй ихээр авч та нар баяжина. Үүний тулд та нар долоо хоног ажилла. Юун амрах, өгөр залхуунуудаа. Ажилла, ажилла бас дахин ажилла гээд байвал ядраад сунаад унах нөхдүүдийн ор хоног, эмчилгээний зардал яах бол.
Сайхан амьдралыг бий болгох гэж хэдий хүртэл зүтгэх вэ. Сайхан амьдрал гэж юу вэ. Монголчууд бүгд баяжлаа гэхэд цааш яах вэ. Хүний шуналд хязгаар байдаггүйг та нар сайн харж байгаа. Одоо өлсөөгүй тансаг амьдарч байж л цаана чинь банкинд мөнгө хийгээд тэрний  тоо нь багадаад цааш нь нэмэх гээд дахин дахин Их Хуралын гишүүн болох гээд үхчих гээд өрсөлдөөд байна. Яаж  илүү халиу мөнгө тонших вэ гэсэн сэтгэл өвөрлөж ордог энэ хэдхэн хүн ханаж цадаж байна уу. Өөрсдөө хувийн том компануудтай, хангалттай хоолтой ч бидний ижил ганц амтай энэ хүмүүс Монгол орны төлөө Их Хуралд ордог бол ийм асуудлууд үүсэх үү. Аль эрт авилгал зогсоод амар жимэр болох бус уу. Гэтэл эд нар нэмээд л унах машинуудаа улам үнэтэйг олж ирж, Ланд 100,200,,,,1000 гээд л өсгөөд байхаар чинь яахын. Энэ хүмүүсийн шуналд хязгаар алга. Бидний амьдрал сайжрах тусмаа улам л гоёыг, илүүг хүснэ.  WALL  7 гэсэн хүүхэлдэйн киног хүн бүр үзээд нэгийг бодоорой. Ухаарал хайрлах сайхан хүүхэлдэйн кино бий.  Иймээс нэгдүгээрт сайхан амьдрал гэдэг юуг мэдэж авах хэрэгтэй.

 Манай ерөнхийлөгч энэ амьдралыг хэрхэн ойлгодог хүн бэ гэдгээс харах хэрэгтэй. Залхуу байна ажилла, ажиллаж байж мөнгө олно, сайхан амьдарна гэх ярианы эцсийн сайхан амьдрал нь яг юуг хэлж байгааг  тэр хүнээс асуух хэрэгтэй. Хичнээн өөрөө баян хэмээгдэгч хийсэн бүтээсэн нь дэлхийн жишигт хүрээгүй бол худлаа ярихад нь итгэх хэрэггүй. Монгол ноолуур бөөстдөг маш чанар муутайг хүн бүр мэддэг. Харин дээр үед жинхэнэ чанартай байдаг байсандаа. Хийж чадаагүй байж хийчихсэн юм шиг худлаа ярьж байх хэрэг үгүй.

Хэт их үйлдвэрлээд ажиллаад эцэст юу бүтээснийг харж байна. Бүгд хавдараар үхдэг. Солонгосууд бол хар залуугаараа бүгд ой санамжаа алддаг, нэг бол машин ирж байгааг ч мартаад машин дайруулах хүртлээ тархиндаа ажилаа хийдэг. Үлдсэн нь бас л хавдар. Худлаа гэвэл тэдний бүх кинонд энэ тухай бий. Монголоос бусад оронд маш олон ажиллах хүч бий. Олон хүн чимээгүй үхлээр үхэж байх тусмаа засгийн газарт ашигтай. Хүн тэжээх гэж эрх баригчид үйлээ үзэхгүй. Харин Монголчууд маань гарын таван хуруунд ч хүрэхгүй тоо хязгаартай.  Нэг сая, хоёр сая ,,,,,,, гурав чүүтэй айтай бүтэн биш гээд хоёрхон хуруу гозойлгоод л аюулыг харцгаа. Үлдсэн саятай хуруунуудтай орнуудтай барьцалдаад өрсөлдөөд дуурайгаад байх хэрэг байна уу. 

Монголчууд залхуу биш. Лав л Африк болон халуун орны хүмүүсээс хол ажилсаг. Монголчууд хаа ч очсон ажилсагаараа дуудуулдаг тул Монголчууд залхуу гэж мэдэмхийрдэг тэнэг нөхдүүдэд бүү хуурт. Тэд нар тоо мэддэггүй болохоороо хэдэн сая хүний ялгааг мэддэггүй. Монголчууд бид нарт одоо хамгаас түрүүн мөнгөнөөс илүүтэй булан тойроод туйпуудуулчихгүй баталгаатай орчин, эрүүл агаар, эрүүл хүнс, эрүүл бие хэрэгтэй байна. Өдөр бүр архичин нөхрөө яая гэж байтал өөр айлын архичин нөхөр зодчих юмуу чангаачих аюултай, дэлгүүр орох гээд замаар ч гарч амжаагүй байтал хулгайд цүнхээ алдах энүүхэнд, өвчин тусгах найдвартай хар саарал утаануудаар амьгалж, хамгийн болгоомжтой сэрэмжтэй явлаа гэхэд хөлийн хуруун дээгүүр машины дугуй өнхөрөх түгжээтэй, нээх баян авгай дүр эсгэхгүй бол амьтанд дээрэлхүүлээд хөөгдөөд байдаг, ажлын газартаа худлаа л ярихгүй бол бусдаас доогуур үнэлэгдэнэ. Дарга  маргаа харахад нь хошуугаа дэвсэн эвийлэхгүй бол тэтгэвэртээ гарчих, хүнс авнаа зөөвөл өт мөт хайж цаг алдана, арван жилдээ тоо бодож толгой өвдөөгүй байж хариулт дутуу өгчүү, монжуулчихвий гэж тоо бодон толгой өвдөх, сэжиг бүхий харцаар хялайн харах нөхдүүдийн уурыг хүргүүл алуулах учир амаа хамхиж явах гэх мэтээс өгсүүлээд сая зовлонтой амьдрал одоо бий.
Хамаг Монгол эрчүүд залуучууд нь ердөө л охин шиг харагдах болж болуул баян авгай нартай суух, үрчгэр донгио эрчүүд нь улсаас хулгайлсан мөнгөөрөө охид хүүхнүүд эрхлүүлэх гэж өөрийгөө хуурна. Авгай нь ч тоохгүй шүү дээ үнэн чанартай тэр жагсаалаас гарсан донгионуудыг. Идэр настангууд нь өглөөжин унтаад өдөрт очиж харагдаад оройжин ажлаа нөхөж байгаа царайтай худлаа ярин гадуур тэнээд,хэдэн бандгар хүүхнүүд л эрээн явж өөрийнхөө хэдийг улс орны хэдтэй хооллож ундалж хувцаслаж байна. Архичин эрчүүдээс залхсан хүүхнүүд харийн эрчүүдтэй сууж амьдрал хөөгөөд үхэх нь үхээд, зодуулах нь зодуулаад хэцүүхэн л байна. Олигтой нөхөртэй байсан бол харийн хүн дагаад яваа ч уу үгүй ч уу. Сүүлийн хэдэн сонин дээр харь орноос арай гэж ирсэн эмэгтэйг хохино гээд л баахан тавлаж бичиж. Суугаад хоёрын хоёр хүүхэд гаргана гэдэг нь амьдрах зорилготой болоод л гаргаж байгаа бус уу.  Болох гээд зүтгэсэн л байнадаг. Мөнгөнд болсон бол хүүхэд гаргаж яадын, хүүхэд гаргахгүйгээр мөнгө салгах зөндөө арга хүүхнүүд мэднэ. Хаа газрын новшийн эрчүүдийн нэгийг л харин буруу таньж сууснаараа алдаж дээ. Монголд ч зөндөө байдаг ийм нөхдүүд. Харин ч зүтгэж тэмцэж байж хүүхдүүдээ аваад л иржээ. Амиа боддог бол хүүхдүүдээ хаяад л ирнэ биз дээ. Нэгэн эмэгтэй  хүний газар зовлон үзээд ирж байхад нь бах таваа хангаад сууж байх ч гэж дээ.  Эмэгтэй болохоор нь түүнийг ад үзэгсэд их байгааг ажиглав. Эрчүүд өөрсдөө бодож баймаар. Та нар эхээс төрсөн, эхнэртэй, эгч дүүтэй, охин үртэй. Зовлонг өөрт ирэхгүй мэт хүний мууг дуудаж амны алдаа хийвэл эргээд заавал өөрт ирдэг.

Энэ бүсгүй байтугай хүний газар зүгээр ажилдаа гараад алга болоод гэмт халдлагад өртсөн бүсгүйг хүртэл элдвээр нь хэлсэн байх юм. Эрчүүд байтугай эмэгтэй хүн ч өөрөө бахлан тавлаж бичсэнийг хараад ой гутав. Энэ бол улс үндэстний эмгэг, нетэд ороод юм бичих чадвартай оюунлагууд нь ингэж бичиж сэтгэж байхад бусад нь яах болж байнаа.
Хэнд ч ямар ч зовлон ирдэг. Ийм болтлоо ухамсар нь доройтсон улс орныхоо ядарсан зүдэрсэн эмэгтэй болгоныг банзал, янханаар нь дуудаад болж хохино гээд баярлаад сууж байдаг яасан олон хүн байнаа. Яахаараа бусад нь өмөөрч бичихгүй байна. Монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ ч долоон дор болсон цаг. Төрийн түшээ хийж байгаа эмэгтэйчүүд харин ч үлгэр жишээ үлээвэр найрал байгаа юм биш үү. Ийм яг одоо байгаа Монгол оронд Монгол орноо, Монгол хүнээ хамгаалах, өмөөрөх, хайрлах, харамлах ААВ хэрэгтэй байна. Ийм аавыгаа бид зөв хүнээ олж сонгон тавьж жинхэнэ эцэг хүний нөмөр нөөлөг, ухаан, хүчийг мэдмээр.  Ерөнхийлөгч гэдэг бол тэр улсын Хаан Аав шүү дээ. Асуудлыг мөнгөөр биш ухаанаар шийдэж, ирээдүйг баянаар биш эрүүлээр сэтгэж, өөрсдийгөө үхэх биш мөнхөд оршихоор бодож үйл ажиллагаагаа явуулах ерөнхийлөгчтэй болох юмсан.

Бид нар мааш олон жил болохгүй муу бүх л зүйлийг уншлаа. Одоо харин шалтгаан нь юу байв, яаж засуул дахиж ийм юмс гарахгүй байхав гэж ярилцмаар. Энэ сэтгүүлийнхэн гэж маааш муу сургууль төгссөн хүмүүс байх юм. Тэнд ер юу заадаг юм бэ. Лав ёс суртахуун гэж заадаггүй юмуу гэмээр сүүлийн үеийн сэтгүүлчид дандаа хүний мууг үзэх гэсэн, ул шагайсан юм бичнэ. Нигерт хулхидуулсан Энхмааг олонд мэдээлчихээд дараа нь Ачийг бачаар хариулав гээд л нэмж чимээд байх юм. Юун Ач яриад байгаан, тэднийхэний хариулт ер Бач болохоор юм бичээгүй л байхад өөрөө ийм сэдэв гаргаж мэдрэлийн өвчтэй хүний өвчинг нь хөдөлгөж байх юм. 

Доор нь бичсэн коммент дээр нэг мэдрэлийн өвчтэй хүн олон удаа үзэн ядалтаа яг давтаж бичжээ. Өвчнийг нь аймаар өдөөсөн байгаа юм чинь. Бүр хэлэх хэлэхгүйгээр хэлж үх гэж хараан боож үхэхнээ.  Хаа очиж олон монголчууд энэ ёс зүйгүй сэтгүүлчийг шүүмжилж эгдүүцэн хүний зовлонгоор сонингоо борлуулахгүй байхыг анхааруулсан байв. Нэг хүүхэн л олон газраас яг ижил сэтгэхүй хэллэгээр дахин дахин дайрч давшилжээ.Эсүүл энэ сэтгүүлч өөрөө өөрийгөө өмөөрөөд тэгж бичээд байгаа юмуу л гэмээр сэжигтэй байлаа. Энэ хүн мэдрэлийн өвчтэй гэж л оношлохоос өөр арга байсангүй. Эрүүл хүн олон дахин ингэж бичсэн бол харин ч өөрийнх нь дотор нь ТАС ХАР ХӨӨ шиг дотортой гэдгээ бичиж байгаа юмаараа өөрийгөө илэрхийлж баригджээ. 

Сэтгүүлч Ардчилал их ярьдаг ч Ардчилалын орны сэтгүүлчдээс суралцах хэрэгтэй дээ. Тэд юмны учир шалтгааныг хөөж, олон хүнийг олон өнцгөөс яриулан, дүгнэлтийг өргөн уужим хийдэг. Энхмаа хар нөхөрт хайртай болж хар хүүхэд гаргахгүй дун цагаан хүүхэд гаргах ёстой юм уу. Хүүхэд бол хүүхэд л баймаар элдэв өнгөөр нь бичих юм. Энхмаа ганцаараа гадаад хүнтэй суучаагүй.  Гадаадтай суусан болгон зодуулчаагүй. Монголд ч илжиг эхнэр хоёрын тоосыг өдөрт нэг удаа гөвж бай хэмээн өөрсдөө зохиосон үгээ цэцэн хэмээн бодож эхнэрээ зоддог эрчүүд зөндөө бий. 
 Монгол хүүхнүүд Монголд тогтохоо болих цаг ирэх, энэ нь хэний бурууг Хатны сударт бичсэн байгаа. Үүнийг хайж олж унших хэрэгтэй. 

Хэн ч алдаж болно. Гагц алдаагаа ухаарч засч чадаад дахин давтахгүй л бол тэр хүн биз дээ. Алдаж байж л суралцдаг. Гэвч алдахгүйн тулд сайтар бодож сурахад бид одооноос суралцах хэрэгтэй учраас Гэгээрэл гэдэг зүйлийг яриад эхэлсэн юм. 
хүний нутаг, мөнгө гэдэг хэзээд л тоглоом байдаг гэдгийг ухаарцгаавал олон Монголчууд ирээдүйгээ өөрөөр харна бизээ. 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.