Sunday, December 2, 2012

Түмэн Онгодын Чуулганд анхаарах зүйлс ба Түмэн олны оролцоо


Түмэн Онгодын Чуулган бол ямар нэг бизнес тоглолт шоу биш. Учир нь хэрэв ашиг харвал хотынхоо төвд ямар нэг томоохон дулаахан газар билет тараагаад ном уншихтай адил хэнгэрэг нүдэж үйл хийхсэн. Тэгвэл бидэнд ч мөн амардаа. Даанч энэ бол өөрөө чухал том үйл учраас биднээс зориг хүч, зохион байгуулалт, бүх л шалгуурыг хамт тавьжээ. Учир нь бүтэн нэг өдөр шөнө хэнгэрэгийн дуу таслахгүй бөөлөх, галын дөл таслахгүй бөөлөхийг Дээд Тэнгэр шаардсан билээ.

ТҮМЭН ОНГОДЫН ЧУУЛГА нэг


ТҮМЭН ОНГОДЫН ЧУУЛГАНЫ ТУХАЙ БУУРАЛ ДЭЭДСҮҮДИЙН АЙЛДВАРААС

Түмэн Онгодын Чуулган гээчийн тухай дурсамж өгүүлэхэд Жанхай Гэгээн Баатарын улаач надад Онгодууд нь ийм чуулган болно нэгэн эмэгтэй оройлон бөөлнө дөө гэж ярьсан тэр хүн Та байх хэмээхэд миний инээд хүрч байж билээ. Юуууу??? Сайхан сэтгэлтэй энэ хүү хөөрхий намайг их мундаг гэж бодож дээ, яанаа одоо ккк, тэнд юугаа хийж бөөлдөг юм болоо түвэг зүгээр хэмээгээд л Монгол явахад маш их мөнгө орно би лав гурван жилдээ явахгүйгээр хамаг юмаа зохицуулаад ирээд удаагүй учир энэ майлд ач холбогдол ч өгсөнгүй тэгсгээд мартав.