Францад өнгөрсөн онд нэгэн чухал үйлийг хийлгэхээр Онгодууд зарлигдав. Парисийн Эйфелийн цамхаг дор очин үйлээ хийхдээ гэнэт өөртөө итгэх итгэл алга болов. Дээр минь сүндэрлэх асар том цамхаг дор зогсох би өчүүхэн бөгөөд өрөвдмөөр. Ядаж байхад хуягаа өмсөөд бөөлөх ч юмуу хэнгэрэгтэйгээ байсан бол яахав гэхсэн. Зөвхөн хуур татаж үйл хийснээ ихэд чамлан бодов. Хөөрхийдөө би гэгч амьтан энэ нүсэр юмыг хэрхэн дийлнэ вэ? Ийм юмны төлөө мөнгөө, цагаа үрэн үрэн хаа хол ядран ядран явах гэж бодов. Хөөрхий энэ Онгод гээчүүд ямар хачин балай юм хийлгэнэ вэ? Нэг хуур татаад яадаг байнаа, явуулж байгаа миний царайгээ нэг муу авгай гэхчилэн дээш харан бодол болон зогсох үед хамт явсан гадаад нөхөр зургийг минь авчихаад дуу алдан ирлээ.
Торгоны зам
-
Эзэн дээдсийн хүсэж байсан зүйлийн талаар ГӨ ийн судрууд дээр "Хамаг
гоёлоо зүүсэн бүсгүй үр үнэ цэнэтэй ачаа бараагаа аваад ямар ч аюул занал,
саад хот...
1 day ago