Эр эм болох ёсон
Эр эм болох ёсон
Хуримын товхт гурван гарагийн дараа
Үрсүүд нь
Нэгэн хөнжилд унтаж
Эр эм болох бөгөөд
Энэ нь түүнээс хойш
Хань ижил гэргий гэх
Нэр нь зохином.
Харин хөвгүүн нь нөхөр гэж
Тэр голомтын эзэн болж өргөмжлөгдөнө.
Хэрэвзээ нэгэн гарагтаа
Үр тогтох аваас
Алтан язгуур хэвлийд тогтлоо гэж
Ихэд билэгшээх агаад
Анхны удаад ойртсон үед
Үр тогтох аваас
Агуу суу ухаантан мэндэллээ гэж
Ихэд билэгшээдэг ажгуу.
Үүнээс хойшхонтой байх аваас
Гарагийн ивээл
Өдрийн тухыг харан байж
Үрсүүд ургаа хэрхэн
Яаж хүмүүжүүлэхээ тооцном.
Тэртийх саргүй өдөр
Үр тогтоохыг цээрлэдэг.
Мөн ойн хөвчид
Эр эм болохыг цээрлэнэм.
Голын ойрхонтой
Эр эм болохыг цээрлэнэм.
Голомтондоо эр эм болох нь
Зүй ёсны хэрэг ажгуу.
Хэрэвзээ
Гадуур дотуур гүйж байгаад
Эр эм болон
Хэвлийд үр тогтох аваас
Хээрийн хийсгэлэн сүнс
Хэвлийд тогтож
Үйлийн үр төрөх нь гэж цээрлэдэг
Заавал голомтондоо
Тэнгэрийн дээд язгуурт үрийг
Төрүүлнэ гэх зорилгон дор
Эр эм болном.
Үйлийн үрээр олдсон үр байх аваас
Тэр голомтыг сүйтгэж мэдэх
Эргүү толгойтон
Хар санаатан
Голомтонд шүгэлдэг гэж
Үздэг ажгуу.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.