Tuesday, November 19, 2013

Нялхасын үйл

Өргөөний маань нэг хүн жирэмсэн үеийн тухай асууж байсан санаанаас гараагүй учраас энэ талаархи айлтгалаас нь түүнд зориулан орууллаа. Жирэмсэн байх үеэс эхлээд л хүүхдээ хүмүүжүүлдэг байсан нь энэ айлтгалаар батлагдана. Харин энэ тухай анагаах ухаан саяхнаас л ярьдаг болсон биздээ. Гэтэл амбасан үеэс л Монгол Өвөг Дээд, Эмэг Буурлууд маань сургаж хүмүүжүүлж байжээ. Ер нь бол хоёр долоо хоногтой болмогц мэддэг, илрүүлдэг арга байсан хэмээн Буурал ярьж байсан. Орчин цагтай харьцуулаад боддоо. Тэр дээр үед хэрхэн мэддэг байсан байх уу. Эгэл хүмүүст зориулсан зөвлөгөөг нь нийлэе.

Эр эм болох ёсон

Эр эм болох ёсон

Хуримын товхт гурван гарагийн дараа
Үрсүүд нь
Нэгэн хөнжилд унтаж
Эр эм болох бөгөөд
Энэ нь түүнээс хойш
Хань ижил гэргий гэх
Нэр нь зохином.
Харин хөвгүүн нь нөхөр гэж
Тэр голомтын эзэн болж өргөмжлөгдөнө.

Удам бөхрөх

Улаач балчир үрсүүдэд гурван түлхүүр өгье
Эхний түлхүүр нь болбоос
Онгод дээдсүүд нь үрс балчруудыг
Хэрхэн таньж мэддэг вэ?

Өөрийн амьдрал
Өрөөл бусдын амьдралтай жишиж
Энэ төлгийг тааруулна уу.

Saturday, November 16, 2013

Улаач таллах буюу бүтэн буух учиг

Улаач таллах буюу бүтэн буух учиг

Ухаан санаа таллан буух нь
Улаач үрийг сурган буй билээ.
Өвгөд Дээдүүд нь 
Улаачийн ухааныг бүрэн таслах аваас
Хэлэх үг нь эргэн тойрон үрд л байхаас
Энэхэн улаачид нь багахантай шингэдэг учир
Таллан бууж давхар сургадаг.

Thursday, November 14, 2013

Удахгүй гарах Бөөгийн товчоон судрын хэсгээс...

....Онгод Тэнгэрийг хэдийтэй зөв залж 
Удам судрынхаа үйлэнд нь
Аятай тухтай зүтгэвчиг
Эд агуурсын шуналд автаж
Бие сэтгэлийн өдөөлөгт өртөж 

Хүүрийн газар бөөлөх
Хүний зовлогоор наадах
Эд агуурсанд шунах зэрэгт нь
Урьд эрт үед нь өөд болж
Онгод Тэнгэрээс нь улаачид суралцаж байсан.
Өөрийн хүсэл шуналд өртөгдөж
Өөрийн биеэ золигдсон
Тэнгэр, Газрын завсар дахь
Олон бөө үрсийн сүнс нар нь
Дайран орж ухаан санаагаар нь тоглон

Шидтэй нэгэнд нь шингэж орсон мэт
Дамшиглан наадаж тэдгээр үрсийн
Шунал хүслийг уламтай дэвэргэж
Өөрийн хүслийг хангаад орхин гарахдаа
Энэ биеийнх нь зовлогыг хөнөөж орхидог.

Биеэ хөнөөлгөсөн сүнс
Мөн адил БҮҮНҮҮД болон үржмой.
Хорлосон нөгөөх БҮҮ сүнсний
Мөнхийн БҮҮ ЗАРЦ болмой.

Энэ бүхнийг нь зогсоох гэж
Өндөр Тэнгэр өнөө цагт
Олонтой Онгод, Тэнгэрийг зараадаж
Олон сүнсийг эрлэгт хамруулан явуулж

БҮҮ ЗАРЦ үрсүүдийн амин сүнсүүдийг
Тэнгэрт өргөж мөн ахуй биеийг нь тэгшлэхээр
Олонтой үзэж байгаа нь
Тэнгэрийн цаг ирсний нэгэн шалтгаан бөлгөө.

Тэнгэрийн үйлийг
Газарт явуулах бас нэгэн шалтгаан бөлгөө.

Тиймээс БҮҮ ЗАРЦ болох аюулд өртүүлэхгүйн учигт
Өнөө цагтаа өөрсдийгөө
Бөө хэмээн зарлагч үрсүүдийн
Ухааныг тэлж, үнэнд суралцуулахаар
Тэнгэрийн энэхүү судраа дэлгэн байгаа билээ.

.... хэмээн Дээдэс тайлбарласан нь энэхүү Бөөгийн товчоон судар гарч байгаа. Энэ сударт бөөгийн нэршилээс өгсүүлээд л тайлбарлаж эхэлсэн бөгөөд мөн хэрхэн яаж бэлдэх, угаа хэрхэн авах вэ, өмсгөл зүүсгэлүүд хуягны тус бүрийн зориулалт утга учир, хэрхэн биежүүлдэг, юу анхаарах, юуг цээрлэх, засал хэрхэн хийдэг, шившлэг хэрхэн хийдэг тайлга тахилганы учир хэрхэн яаж хийдэг, идээ будаанд нь юу орохов, муу сүнс дайрсан бол хэрхэн аяж гаргах вэ, энгийн ардууд бөө байхгүй үед авах анхан шатны арга хэмжээнүүд, хүүхдээ туулайдах учир юу вэ, гадас гаүар шаахдаа юу гэж гуйх вэ, нүүхдээ яадаг вэ, шинэ газар очоод яах вэ гэх мэтээс авахуулан анхан шатны бүх л зүйлийг нарийн тодорхойлон тайлбарласан ном болно. Ийм номыг та бүхэн сонирхоно уу. Мөн өөр сонирхож буй бүхнээ асуугаарай. Би нэмэлт болгоод бүгдийг нь асууж оруулж өгье. Нууц товчооноос түрүүтэй энэ номоо гаргахаар одоо хийн буй билээ. Асуугаагүй орхисон зүйл байна уу, бас санаа авахаар юу байна энэ бүхнийг гаргахын тулд та бүхэн бөөгөөс сонирхсон бүрээ доор асуугаарай.
Unlike ·  · Follow Post · 9 hours ago
  • Minjin Maga Zuudnii tuhai sain medleg heregtei baina. Muu muuhai um ih zuudelhiin getel sain saihan um ih zuudlne zuntui zuud. Garj gaduur yavahgui baihad yagad muu muuhai um zuudleed baidag baina. Zuudiig l nen sain tailbarluamaar baina hen zuud ugj chaddag ve? Orson garsan hajuu havirganii buh l suns zuud ugj chaddag umuu? Esvel ongod tenger l zuud ugdiimuu?
    8 hours ago via mobile · Like · 2
  • Minjin Maga Uuriin sunsnii bodol mun zuud bolood baina uu? Ih l tom sedev um shig sanagdaj baina. Ongduud ursde yag yaaj zuud ugdug ve zuud ughud hetsuu yu? arai hiij uguj baiga zuudiig n oilgohgui baina uu? geed l asuult zunduu zuudnii talaar
    8 hours ago via mobile · Like

Бөө ба Улаач

Дээдэс айлдсан нь:

Бөө хэмээхийг нь болбоос
Онгод Тэнгэр, Лус, Савдаг, Эрлэг болоод
Сүнс, Хий бие Хийсгэлэн дүрт эдгээр бүхэнтэй 
ХАРИЛЦАГЧ мөн хэмээн
Ухаарч ойлговол дутуу дульмаг билээ.

Энэ үйлийг нь улаач хүмүүн үйлддэг. 

Өргөлийн тухай

За бидний өргөлийн тухай хэлэлцүүлгийн эцэст Онгод Дээдүүд хэрхэн юу хэлснийг энд тавъя.

Үрс балчирууд нь 
Идэх хүнсээр баян цатгалан
Ивээл хайрыг хүртсэндээ 
Ихэд талархан 
Өвөг дээдэстээ 
Идээ будаагаар өндөрлөн
Овоо засч байсан үе бий.

Бүү нар буюу Тийрэнтсэн бөө нар

Бүү нар буюу Тийрэнтсэн бөө нар

Хий биетэй хийсгэлэн дүртэй бүхэн нь
Онгод болоод Сахиус тэнгэр биш юм.

Өөрийн хүслээр, өөрийн шуналд автаж
Газар дэлхийн зааганд хоригдсон
Олон, олон хар санаатнууд
Олон, олон алдсан хүмүүнийг
Отон байж сорогч нар оршин байдаг.

Бөөнцөр

Бөөгийн товчоон хэмээх номыг бичүүлэх зуур Дээдсүүд бөө болох үрсүүд ямар замналаар хэрхэн явж байгааг нь ингэж доор хувааж бичүүлж байтал Бөөнцөрийнх нь жишээ өөрөө л гүйгээд гараад ирвээ.

Tuesday, November 12, 2013

Тэнгэрт өргөл өргөхдөө бид юу гуйцгаадаг вэ.

Тэнгэрт өргөл өргөхдөө бид юу гуйцгаадаг вэ.

Зө ганц мэддэг өөрөөрөө л жишээ авъя. Улаач болохоос өмнө энгийн нэгэн эмэгтэй байхдаа тэгтэл тэнгэрт өргөл өргөдөггүй байлаа. Гэвч зовлон тулгарах бүр л би гандан болон түүний бүх л салбаруудаар бараг очсон байхдаа. Ламууд маань намаг тэр зүг тийш тийм юм өргө гэхээр нь гарч өргөхдөө ч Тэнгэрт өргөж байгаагаа ч мэддэггүй мунхаг байжээ. Одоо бодоод байхад би өөрийнхөө төлөө тэнд очсон мэт боловч хөөрхий лам нарыг өөрийнхөө өмнөөс гуйлгуулж би тэдний төлөө амьдарч байгаа юм шиг байсан байна. Учир нь өнөөх асуудлаа ламд л даатгачихаад тэдний өргө гэснийг нь юу ч бодож сэтгэлгүй л өргөх нь миний алдаа байж. Харин улаач боллоо өргөл өргөхдөө эхний үед зүглүүлж өргөчөөд л өөр дээрээ дусахаас өмнө зугтах байрлал, хувцас хунараа л боддог байв. Бууралдаа зэмлүүлж байж за нэг үг хэлэх ёстой хэмээн бодовч нэг л хачаан юу гэмээр ч юм. 

Онгодын хулгайн тухайд

Энэхэн ярианууд бас та бүхэнд мэдлэгт нэмэр болох бизээ. Онгодын хулгайнд өртөн маш олон хүн ирж байсныг Хаан Дээдэс суллаж өгч байсан юм. Өөрөөр хэлбэл өөрийн мэдлэггүй, мэдрэмжгүйгээс болоод хар санаат шуналт бөө нарт Онгодуудаа хураалгасан гэсэн үг. Ийм олон хүний Онгодуудыг Хаан Дээдэс маань суллаж өгсөн дөө. Зарим нь бүр өөрсдөө Онгодоо авахгүй гэж өгч, бас нэгний Онгод нь зул дээр суулгахад нь шатаад зугтчихсан, тэгсэн хирнээ улаачаа хагас түлэнхий биетэй хүртэл дагаад явж байсан даа. Хий бие Хйисгэлэн дүртнүүдийн хооронд ч бөөн тулаан байдгийг бүү март. 

Түмэн Онгодын Чуулганы тухай

Түмэн Онгодын Чуулган болсон 2012 рны 12 сарын 21 ны бөөлөөн үр дүн, нууцын тухай Дээдэс ингэж айлдаж байсныг хэвлэж байгаагүй юм байна. Тэнд маш их олон үйлүүдийг зэрэг, зэрэг хийсэн учраас л хорин дөрвөн цаг хэнгэрэгийн дуу таслалгүй, мянган отгийн галыг таслалгүй манаж чадсаны хишиг ирсэн. Энэхэн доор бичигдсэн нь өглөө нар мандахад буусан ерөн есөн Тэнгэрийн эздүүд, Мөнх Хөх Тэнгэр болон бусад олон дээдүүдийн тухайд нь зориулсан хэсэг нь болно. Үйлүүд нь хорин дөрвөн цаг үргэлжилэх хугацаанд өөр өөр бас хийгдсэн нууц үйлүүд цаг нь болохоор энэ мэт бичигдэн дэлгэгдэнэ. Тэр Тэнгэрийн ноён зэрэгт суудалтангууд байтугай жинхэнэ Эзэн Тэнгэрүүд нь буух эрхэм сайхан үйл байсан.

Monday, November 11, 2013

Өөрөө өөрийгөө олох

ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ОЛОХ.

Биеэ засах энэ суу ухааны нэгхэн ул суурь эхлэл нь өөрөө өөрийгөө олж, би хэн бэ гэдгээ таних асуудал гэдгийг нэг өглөө сэрээд л олсон юм. Мөн бишийг нь сайтар мэдэхгүй ч БИЕЭ ЗАС хэмээх даалгаврыг өгсөн Эзэн Дээдсийн зарлиг мэдээж надад ч туйлын хамаатай. Яаж засахын гэхээр над юу хэлдэггүй л байлаа. Би алдаагүй юм бол уу гэж бодтол надад өөрөө өөртөө ч таалагддаггүй олон зан чанар бий.

Sunday, November 10, 2013

Өргөөний Муугий Жуугийнхаа асуултад хариулая.

Muugiij Jmuugii
Гэрэлт өргөөний андууд минээ амгалан байцаана уу
Удаан хугацаагаар ядаж 3-5 цаг бөөлхөд бие засахгүй байх зохицуулах арга байдаг уу. Ихдээ хэдэн цаг бөөлж байсан бэ. удаан хугацаагаар бөөлхөд ямар хүндрэлүүд гардаг яаж давдаг вэ. Туршилгаасаа хуваалцаач.

Монголын Нууц Товчооны 9 гол оньсого...

Энэ замбын Мөнх Тэнгэр хүүдээ зориулан Эзэн Дээдсийн өгүүлж буй Монголын Нууц Товчоо хэсгээс хэдхэн үйлийг нь задлая. Түшээ хийн Буурлуудад хуур тоглож байгаад хуруугаа хөлдөөсөн ч гэлээ Мөнх Тэнгэрээ шүтсээр л итгэсээр байгаа, Эзэн Дээдсийгээ хөрстөд буусанд итгэн хүч нэмж, Дэм болж яваад чин сэтгэлээсээ талархан энэхүү хэсгүүдийг зөвхөн чамд зориулан бэлэглэе. Үүгээрээ чи бас л бусад олондоо мэдлэгт нь тус, бахархал нь оч нэмж байгаа болно. Ер нь жилийн дараа мэндлэх Монголын Нууц Товчооны сонин сайхан хачирхалтай үйл явлуудын тухайд өдийдөө дэлгэх нь болоогүй болов чиг би бас дэлгэхгүй хэмээн тангараг өргөсөн ч гэлээ өнөө гарагт Дээдсээсээ гуйн асуухад зөвшөөрч бөөн баяр боллоо. Худалч хэмээн чичлэн гадуурхаж, доромжлон буй олон боловч итгэн хүндлэн, дэмжин бу Гэрлийн өргөөний андууддаа мөн чин сэтгэлээс талархан хамтдаа гэгээрч, хамтдаа зүтгэн, биенээ хайрлан, хар муугаасаа салан Биеэ засан үлгэрлэцгээж өөрсдийн талаар бичиж нэгэндээ үлгэр болж дэм дэмэндээ үйлээ хийн эхлээд өөрсдөөсөө харыг зайлуулцгаая хэмээн уриалж байна.

Saturday, November 9, 2013

Савдаг өвөөгийн яриа үргэлжлэл

Амар байцгаана уу. Сайхан савдаг өвөгийнхөө ярианы үргэжлэлээс сонирхуулъя. 

...Тиймээс энэ үрийн сэтгэлээс 
Энэхэн улаачийн итгэлээс ундран гарах 
Тэр ухааныг үр удам нь л ухаардаг болохоос бус
Бус бусын үрсүүд ухаардаггүй юм магтаал ерөөл дээр.

Тиймээс энэхэн үгийг хэлэх гэж би өдий удлаа.

Савдагийн тухай үргэлжлэл

Ёоооёёё хэхэхэ ёстой хөөрхөн яриануудаа номдоо бичсэн чинь ёстой сайхан хайр хүрээд байна. Ганцаараа бичих ч онцгүй юм байна. Савдаг бид хоёрын бас нэг ярианаас хагасыг бичье. Би түүнээс төрийн нууц тахилгат газруудын нэрийг нэхсэн чинь аягүй хөөрхөн хэлэхгүй гээд гүрийгээд байгаа юм чинь. Цаг нь болохоор аав чинь хэлнэ гэсэн хэхэхэ.

Савдагийн тухай

За савдгийг савдаг л өөрөө сайн мэдэх биз гээд савдагтай ярилцсан ярианыхаа хагас хугасаас тавья. Нийтээрээ бол номд орно. Ерөнхийдөө хүн нилээн ойлголт авах байх. энд тэр жам болон тэнгэрийн шүүлт энээ тэрээ нилээн тодорно. Би номоо шадлаж алдаагаа засах гэж нилээн зүдэрч байна доо. Утгагүй уур хүрмээр ажил юм байна. Яриаг шууд бичээд, принтлээд өгдөг компьютер байдаг бил үү. Байсан шиг санагдаад байх юм.

Дээд шидүүд

Дээд шидүүд
Улаач болгоны хувь заяа онд ондоо
Үйлдэх шидүүд өөр, өөр
Нэгэн шидийг хоёр улаач хэрэглэдэггүй жамтай.
Учиг нь Ижил ус ариулах шид байлаа гэхэд
Хийх үйлийн зорилго нэг ч
Хийх арга нь өөр, өөр
Хэлэх шившлэг нь онд ондоо учир
Тус тусын шидэнд харьяалагдаж
Өвгөд Буурлуудын нууцад хадгалагдаж ирдэг.

Thursday, November 7, 2013

Жамын тухайд

Өглөөний мэнд, өчигдөр дутуу бичсэнээ гүйцээхээс. нэг мэдсэн шөнө өнгөрсөн байсандаа энд. Унтах зуураа Дээдсүүдээс асуухад: Үр минь чи өөрийн үйлтэйгээ бас ирээдүйн утгатай бодон, бид яах гээд буугаад та нартай зууралдаад байгааг дахин нэг бодоод үз. оломгүй бол би хариулж өгье гэвээ.

Чөмөгний тухайд

Ааа нээрээ чөмөгний тухай оруулахаа мартаж.Чөмөгний тухай болон ургийн бичиг, удамшлын холбооноос болоод би хүний генийн инженерчлэлийн тухай нарийн судлах шаардлага гарсан юм. 

Бөөгийн түүхэнд үнэхээр болсон аймшигт тэнэг мулгуунуудын тухай Дээдэс ярьж өгч байсан юмаа. Шидэнд нь шунаад олон, олон шидтэнгүүдийг хөнөөж түүнийг өөртөө нааж үзэж авахыг хүссэн хар тэнэгийн тухай юм. Хүн бариад идгээдэг хүн байлаа гэхэд л алчихаад гарыг нь авч байх жишээтэй, ухаантай мэргэн гэж хүндлэгдсэн хүний тархийг нь ухаж үзэх жишээтэй ийм хүмүүс байсан бөгөөд шидтэн болгоныг агнаж шид болгоныг нь авахаар олон сайхан отгийн шидтэнгүүдийг хороожээ. Тэгээд эд эрхтэн бүрийг нь өөртөө барьж үзээд ажиллуулж чадаагүйдээ хорсоод шатааж, нүдэж бяцалж, чанаж, өөрөө идэж үзээд ч үйлчлээгүй аж. 

Чөөгий шуугийгийн тухайд

Чөөгий шуугийгийн тухайд нэг юм санаанд ороод инээд хүрчихлээ. Дээдэс ярьж байсан юмаа. Бүдүүн Ботахон хатан суу зальтай хатан хаан байсан гэсэн. тэр Монголд дагаар орсноосоо хойш их зүйлийг хийж өгсөн гэж магтаж байсан. Маш эрэлхэг зоригтой, сэрэглэн, арга ухаантай, сайхан хатан байсан гэсэн дээ. Манайхан цөөхүүлээ байтал дайсан ирж яваа хэл авчээ. 

Монголчуудын тухай гадаадууд юу гэдэг вэ?

Монголчуудын тухай хэн: тэд яг чөтгөр шулам шиг гэж бичсэн байсан билээ. Уншиж л байсан боловч мартаж орхиж. 13 р зууны манайханыг чөөгий, шуугийтай адилтгаж бичиж байсан болгон тэр үед уур хүргэдэг байсан боловч одоо чухам маш хэрэгтэй үнэт баримт болно гэж ер санасангүй. Номын маань баримтуудад хэрэг болоод байна. Монголд уг нь тэр ном манай гэрт байсан л юмсан. одоо даанч газрын нөгөө талаас яаж очиж авахав дээ. Бас марко полон нэг ном байсан, түүнийг дахин унших хэрэгтэй юм байна.

Гуравдагч мэлмийн тухай

Гуравдагч мэлмийн тухай

Хий бие, хийсгэлэн дүртэн болгоныг нь
Тархины төв хэсэг ухан мэддэг бөгөөд
Эрт үед энэхэн духны цаад талын төв хэсэгт
Орчлон дэлхийн үнэн бүхнийг ажин харж
Хий биетэй хийсгэлэн дүртэн болгоны 
Дүрийг нь хардаг байсан.

Америк доллар дээр байдаг Гурвалжин доторх нүдний тухай хэлэлцүүлэг

Амар байцгаана уу. Та бүхэн Америк доллар дээр байдаг Гурвалжин дотор байдаг нэгэн нүдний тайлбарыг хайж олж өгөөч. Тэд чухам яагаад энэ тэмдэгтийг өөрсдийн мөнгөн тэмдэгтэд юу бодож бэлэгдэж тавьсан. Хэн хэзээ тавьчуу, Америкууд энэ тэмдэгтээ хэрхэн тайлбарладаг, ямар учир шалтгаантайг нь хайж, олж, сонссон мэдсэнээ хуваалцана уу.
Мөн Хэрээс тэмдгийн утга учир, тэд өөрсдөө түүнийгээ хэрхэн утга агуулгыг нь тайлбарладаг. Тэр хаанаас, хэн гаргаад тавьчуу. Исус түүнд цовдлогдохын өмнө тэр хэрээс тэмдэг нь хаана байв. яадаг ийдэг гээд л түүхийг нь хайж сурж энд оруулж судлацгаана уу.

Тэнгэр Монгол Газар-ын тухай


  • Хэхэхэ өнөөдөр намайг худалч, хулгайч гээд доромжлоод байгаа нөхдүүдийн тухай Буурлууд минь уншаад чухам намайгаа өмөөрч гялтайлгав. Тэд үнэхээр Чингис хаан буугаад, би улаач нь мөн байвал яахын болдоо. Өмнөөс нь санаа зовчих юм. Тэдний бичсэн болгоныг нь баримтжуулан аваад Ан хөдөлдөг. Анчин хөдөлдөггүй юм гэдгийг үр минь тэдэнд дамжуул гэсэн дээ. хэхэхэ. Би биш Тэнгэр тэднийг шүүнэ биз. Амар зүгээр, би ажлаа л хийж байвал барав гэж.

Үгийн жатганы тухай

Аянгат: Үгийн жатганы тухай айлдаж өгөөч.
Дээдэс: Хилэнт жатга байв. ”Монгол угсаатан хэл зүйгээ алдаг”
гэсэн жатга байсан.

”Уг гарвалын хэлийнхээ хөх шидийг алдаж 
Дүнгэнэх батган адил үнэ цэнэгүй болог” гэсэн жатга байсан.

Эрхэм Ес

Эрхэм ес

Эрхэм ес хэмээх нь болбоос Улаач үрсийн өөрийн сэвийг арилгах Есөн эдийг хэлдэг.
Нэг
Арц, ганга үнэртэнгээр
Аливаа бузрыг хөөж
Галын сахиусаар
Биеийн хүрдийг эмнэн домнодог
Элдэв өвчнийг илаарь болгодог
Эрхмийн дээд амин сахиусны Гүнгэр

Тэнгэрийн 81 судар гарна

Гэрлийн Өргөөн дэх тэмдэглэл, гишүүдийн сэтгэгдлүүдээс оруулж байна.

Амар байцгаана уу. Дээдсийн айлдваруудад идэвхитэй оролцон бодол оюунаа тэлж байгаа өргөөнийхөнд гялайлаа. Бид ирэх есөн жилийн хугацаанд нийтдээ Тэнгэрийн 81 судрыг ард олондоо гаргаж өгөх ёстой. Үүнийг гаргах улаач нарын ихэнхи нь энэ өргөөнд буй. Буурал Дээдүүдээрээ хэлүүлэн есөн учгаар нь маргаангүй батласан Тэнгэрийн судрууд байх ёстой. Эдгээр судрууд болбоос Их Монгол Улсын үед атаатны гарт шатаагдан хорлогдож, дахин сэргээсэн болон үлдсэн заримыг нь гадаад хүнд худалдсан түүхтэй. Энэ үнэт өв судруудыг гаргаж үрс бидэндээ өгөхөөр Дээдийн Дээд Тэнгэрүүд буугаад байгаа билээ. Эдгээр судруудыг энгийн нэг хүн өөрийн бодлоор бичээд байхгүй. Өөрийн Тэнгэрүүдтэйгээ бичиж гаргах ёстой судрууд болно.

Monday, November 4, 2013

Тангараг /Алтай Таван Богдод очих үеэр Гэрлийн Өргөөний Улаачдын өргөсөн тангараг/


Амар байцгаана уу өргөөнийхөн минь. Өнгөрсөн зун Алтай Таван Богдын тахилга хийхийн өмнөхөн үед гэрлийн өргөөний улаач нараар Хаан Дээдэс энэхүү тангаргыг биелүүлж чадах нь явна, чадахгүй нь эндээ хүлээж бай хэмээж байж Алтай Таван Богд дээр очиж тангараг тавиулсан. Тэр үед явсан улаач нараас үлдсэн хүн байхгүй. Чадахгүй гээд явахгүй байсан ч эрхтэй бөгөөд энэ нь албадлага бус байв. Харин тэр хүн өөрөө өөрийгөө мэддэг, өөртөө эзэн байж чадаж буй учраас тангараг өргөхгүй байж болно хэмээсэн билээ.

Хөрс


Хөрс нь хий байдалдаа агаар бус уу?

Дэлхийн гүнд байдаг шороо нь
Агаар мандалд оршиж чаддаггүй билээ.
Учиг нь хөрс хэмээх нь
Энэ дэлхий ээжийн арьсан бүрхүүл
Түүнийг дэгдэхээс хамгаалж байдаг.

Бамбай

БАМБАЙ г тэд ингэж хэлжээ

Бамбай

Цэрэг дайны үед өөрийн биеийг хамгаалж
Мөн цохих, түлхэх хүчээр зэвсэгт тулаан болдог 
Эл зэвсгийг бамбай гэж нэрлэдэг.
Бөө үрс үүгээр яанам бэ? гэвэл
Бодит хэмжээгээр хийх
Учир байна уу? хэмээвэл
Бамбай гэх нь
Бат бэх суурийн
Бэлэг тэмдэг бөгөөд
Халдах довтлохын эсрэг
Хүчээр довтлолгүй
Ухааныг төвлөрүүлэн
Урагшлахын учгийг агуулнам. 

Сүх

Сүх

Хэт чулуун эхтэй
Цахь чулуун эцэгтэй
Оргой модон голчтой
Уул усан амьтай
Тэнгэр газрын заяагчын
Тэр нэгэн шидтэн
Газар дэлхийн зүрхтний
Тэр нэгэн идтэн.