Wednesday, October 24, 2012

Түмэн онгодын чуулганы тухай онгод буурлуудын айлдвар

Татаж авах холбоос
http://kiwi6.com/file/aihb3jf8me

А: Түмэн онгодын чуулганы тухай. Ач холбогдолыг тайлан өгүүлнэ үү.

Х: Түмэн онгодын чуулган гээч нь
Эх дэлхийн
Амин эрчимээс хүртсэн
Түмэн отгийн
Толгой дээдсүүд
Өндөр дээд тэнгэрүүд
Эх дэлхийдээ
Эргэн ирж
Үрс хойчоо
Гэгээрэлдээ хөтлөн
Эх дэлхийн амин эрчимийг сэргээж
Хөх толбот үрсийн
Амин эрчмийг тэтгэж
Хар бүхнийг нь дарж
Оюун бодлыг нь цэгцлэхээр
Их үйл нь
Мянган жилдээ
Нэгэн удаа тохиодог билээ

Saturday, October 6, 2012

Түмэн онгодын чуулганы Тэнгэрийн дуудлага


2012 оны 10 сарын 06-нд 16 цагт айлтгав.
http://kiwi6.com/file/5d6u7zgsfi

Түмэн онгодын чуулганы Тэнгэрийн дуудлага

Эргэх энэ хорвоо дээр
Хөвсөлзөх энэ .... дээр
Түмэн олны амьдран ахуйд
Хар цагаан нь ээлжлэн байж
Хамаг төр нь тэгширдэг билээ
Наран саран ээлжилдгийн адил
Най тухлах цаг нь ирдэг

Friday, October 5, 2012

2012.12.21-нд болох Түмэн Онгодын чуулганы тухайд


Хүн бүрийн анхаарлыг татсан 12 оны 12 сарын 21 гэх өдрийн тухайд миний амьдрал ингэж холбогдох ч гэж дээ. Блог уншдаг хүмүүс бол эртнээс мэднэ. Хааны Бөө нарт зориулсан айлтгалд бөөлөх цаг хугацааг 12 сарын 21 морин цагт гэж амбасан үед бичсэндээ.  Мөн зарим нэг ухвар мөчид хүний мууд дуртай хүмүүсийн захианд хариу болгон өгүүлэн Түмэн Онгодын чуулганы талаар өгүүлэн тайлбарлах боллоо.