Saturday, December 31, 2011

2012 on 1 sar 1 eder Happy new year

Оны эхний өдөр ирж тахилга хийлээ.Энэ Хайрханыг харна бизээ. Хүний маш тодорхой нүүр байдаг. Харин нутгийн хүмүүс нь мэдэхгүй байх юм. Бүүр толгой эрэгчихлээ. Ийм том ил хүний нүүрийг харахгүй амьдардаг хүмүүс гэж баймааргүй юмаа. Эсүүл тэдний нүд төсөөлөл нь өөр минийх өөр юмуу бүү мэдээ бүү мэд.  Энэ нутаг чинь хаашаа юм бэ? Маш том аварга хүний толгой нүүрнүүдээс  бүтсэн Хайрхадууд маш их байх юм.  Юутай ч 2011 оны сүүлийн өдөр 2011 оны эхний өдөр сульдаж унатлаа л хэдэн газар явж бөөлөн ихэд завгүй байлаа.

2011 on 12 sar 31 eder zorij bsan uulandaa tahilga hiiv

Хаан маань миний энэ хэнгэрэгийг Аянгын Аймшиг гэж шоолдог. Би өөрөө хүний нутагт явах авсаархан жижиг хэнгэрэг хийлгэхдээ Монгол гэр хэлбэрээрээ хийлгэсэн бөгөөд Монголд барьж байсан гурван хэнгэрэгнийхээ Онцлогуудыг бүгдийг нь багтаасан билээ. Хэнгэрэгний нүүр дээр миний дээд аав ээжүүдийн симболууд  бий. Мөн 99 Тэнгэрээ даавуу торгонд оршоон авчирсан. ар, өвөргүй дотор гадаргүй бөөн утга бэлэгдлүүд маань амиласан. Миний өөрийн харын цэргүүд хар, цагаан араг яснуудад оршдог. Тэд хэдэн түм бум болоод л үржээд гарах чадвартай. Иймээс манайхан Аянгын Аймшиг гэдэг байлгүй дээ. Хаан маань намайг энэ хэнгэрэгээ амилуулахад толгой сэгсрэн инээж байж Миний гурвалжин хэнгэрэг ч хажууд нь жулдах юм байна даа Хахаха гээд л шоолж байсан юм даг.

Wednesday, December 28, 2011

Гэгээн таван нас хүрч том болов

Голд нь байгаа нь Чингис Хаан бөгөөд түүний цэргүүд

ОРШИХУЙН ТАВАН ХҮРДЭН буюу Удамшил Таван Хүчин


Манай хоёр маань амралт нь эхэлсэн тул энэ орныхоо амралтын газруудаар аялах болон Аянгат бас дагаад намирлаа. Далайн эрэг, Усан сан, бэлэн гоё хоолнууд, таатай гоё тухлаг буудлууд гээд л жаргалын орон юмоо энд. Зав гарсных гээд би шар судраа аваад гарав. Усанд шумбахаас бусад завсар чөлөөгөөр нь уншиж чухам Үнэнийг нь гайхан биширч байлаа. Гэвч дэндүү олон хүн энэ шар судар буюу Сорхагтани Хатны номыг уншаад ойлгохгүй байна гэсэн учраас би утгыг нь алдагдуулахгүйгээр аль болох хялбарчлан бичиж ойлгуулах хэрэгтэй хэмээн бага багаар тайлбарлаж бичлээ.

Нострадамусын зөгнөлийн үргэлжлэл 2013


2013
 Запад Посланье прочесть не забудет,
Священник за морем повежливей будет,
"Слово - Огонь", - скажет там обыватель.
Поднят трофей, как просил Зачинатель.

Monday, December 26, 2011

ЭНДХИЙН АЛДАРТАЙ ХАЙРХАДЫГ ТАХИВ.

Аянгат маш завгүй байгаа бөгөөд чухам даалгавраа биелүүлээд бөөн ажил. Гэвч ноте маань ирээгүй учраас нетэд орох зав хомс байгааг хүмүүс ойлгоно бизээ. Ингээд тахилгаас зураг оруулав.


хэвтэж буй эрэгтэй хүний хайрхан. Үс дух хамар эрүү тэгээд гараа цээжиндээ зөрүүлэн тавьсан мэт байдал. Шанаанд нь хүний дүрс гарсан байгаа.  зургийн төгсгөл хэсгээс Толгойн үс хэмээн эхлэн харна уу.

хэвтэж буй эмэгтэй хүний хайрхан. үс толгой цаана нь хоёр хөх

Энэ бол их өндөр гоё хайрхан. даанч энэ өдөр бороотой үүлэрхэг байсан. Яг баавгайн нүд хамар ам мэт харагддаг. Гэвч аманд нь яг хүний дүрс гарсан байхыг олж харна уу. Наад талын модтой уулын голд хүний толгой бий дээ.

Айл амьтангүй газар арай гэж олон байж хэнгэргээ нүдэж Уулын эзэдтэй ярилцан, сэрээхийг нь сэрээж үймүүлэхийг нь үймүүлэв. Янзтай сайхан байгальтай газар даа.


Зургийн төгсгөлийн уулын орой хэсгийг харна уу. Бас нэгэн хүний толгой тэгээд цээжин бие бий. Доошоо харан хэвтэж байгаам. Надтай адилхан ч юмуудаа наана нь ширээ нь байгаа мэт гарчээ. За энэ мэтээр маш сонин сайхан уулс зөндөө бөгөөд түрүүчээс нь өгсүүлээд  би тахилга хийн байна даа.

Dutuu oruulsangaa guitseej oruulav


Гэрлийн Өргөөний гурван идэвхитэн бичигчийн нийтлэлийг орууллаа.
Долгармаа бол орчуулагч, бас та нарт тийрэнгийн тухай өөрөө харснаа бичиж байсан. Түүний нөхөр нь бас зайран бөгөөд тэр ч удган юм.

Wednesday, December 21, 2011

ХААН БУУХ тухай ЕС дэхь ЗӨГНӨЛ олдов.

Аянгатын Үлгэрүүд аймшигт Үнэнгүүдээр дүүртэл амьсгалах боллоо сүүлийн үед. Би босоод удаагүй байхад Нострадамус болон Ванга эмээн Сүнстэй уулзаж байснаа бичиж үлдээсэн дээ. Нострадамусыг манайхан Бавгар сахалт гэж дууддаг байсан. Тэднийг Тэнгэрийн элч хүүхдүүд гэж манайхан хэлсэндэг.

Tuesday, December 20, 2011

SANSARMAA


 АЛТАН СУДРЫГ МАНАЙ ӨРГӨӨНИЙХЭН МААНЬ ДОЛОО ХОНОГ БҮР ЦУГЛАН ЯРИЛЦАН ӨӨР ӨӨРИЙН САНАЛ БОДЛОО ТУСГАН БАЙГАА БИЛЭЭ. ТЭДНИЙ НЭГ САНСАРМААН ТАЙЛСАНГ НИЙТЛЭВ. ЭНЭ МЭТ ОЛОН ХҮН ТАЙЛЖ БАЙГАА БӨГӨӨД ЗАРИМЫГ НЬ БУУРЛУУД МААНЬ ХЭВЛЭЛД ТАВИХ ЦАГ НЬ БОЛООГҮЙ ХЭМЭЭН ХОРЬЖ БАЙГАА БИЛЭЭ. МӨН БҮХ УЧРЫГ ТАЙЛАХЫГ ХОРЬСОН БӨГӨӨД ТЭР НУУЦУУДЫГ ЦАГ ТУХАЙД НЬ ХЭРЭГТЭЙ ХҮНД НЬ ХЭЛЖ ӨГ ХЭМЭЭСЭН ЮМ. ИЙМЭЭС АЛТАН СУДРЫГ АЛЬ БОЛОХ ЭНГИЙН ОЛОН МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛҮҮДИЙГ НЬ Л БЛОГТОО ТАВЬЖ БАЙХ БОЛЛОО.

ХӨХ гэж юу гэсэн үг юм болоо.


Монголчуудыг юуны учир ХӨХ гэдэг юм болоо??? Харахад юу нь Хөх байгаан маш олон өнгийн арьстай л санаанд ороод байх юм. Лав манай БаянХонгорт шарлайсан шар арьстай хирнээ ногоон нүдтэнгүүд зөөөөндөө бий. Утаат Улаанбаатарт маань хундан цагаан хүүхнүүд байтугай эрчүүд ч байж л байдаг. Зарим хөдөөний хүмүүс улаан арьстан шиг л харагдаад байдаг зарим нь хачин хар бор, тос даагаад байдаг болохоор миний бодлоор Монголчууд ХӨХ биш Алаг Эрээн л санагдаад байгаам даа. Тэгэхээр арьсны өнгө биш нь тодорхой.

Sunday, December 18, 2011

Далд биеийг эмчилдэг боллoo

Зааа тээр үүнийг УМШ

Gegeen bolon Haan maani Saran ejiid dongoduulav


Гэгээн аавыгаа байхгүйд уйдан цухалдаж Үлэгбэк аавыгаа буулгаж өгөхийг надаас хүсэв. Би ч ойрд их ядруу байсан болохоор Буурлуудыг буулгаж биеэ бариулая хэмээгээд чухам нэг өдөр буулаа. Гэтэл Хаан өөрөө буулаа. Гэгээнтэй ярин Үлэгбек өнөө гарагт байхгүй байгаа үйл хийхээр явсан харин чи өвөг надтай наадаж болно шүү гээд Гэгээнийг эрхлүүлэв. Гэгээн ч оодорч ёстой нэг замбараагүйтэж гарав.

Saturday, December 17, 2011

Удган болох хэцүү нөхөр бүүр ч хэцүү


Зэээээк зэкзэк зээк гэж хэд хоног ч блогныхоо ажлыг таслачихавдаа.  Яасан ч завгүй өдөр болоод өнгөрчихөв. Гэгээнээгийн ч нугалардаг хуруу дуусч манай голомтын эзэн маань ч алс холын Арабаас нойр нь солигдчихсон сонин амьтан болж буцаж ирлээ. Гэгээний нугарлах хуруунд би эргэлзэж байв. Учир нь би тоогоо алдсан байсан ч хөөрхий яг л хичээнгүй алдаагүй нугалсан байналээ. Залуу толгой гэж өөр юмоо.

Friday, December 16, 2011

Хачин их завгүй байв


Ойрхондоо яаваа даанч ажил ч ихдээд, сонин ч ихдээд Аянга даанч ганц толгой, хоёрхон гартай хажуугаар нь идэж уудаг, унтдаг нь мөн тоогүйяаа. Хорвоогийн амьдрал болон хоног хугацаа ч хүрэлцэхээ болих нь яалтай. Манай энд зуны халуун эхэлжээ. Ёстой шог юм байна энэ чинь. Хэт халж хөлс гарснаас гар заваарна, үргэлж усанд хэвтэж байна гэж юу байсын өдөрт хэд орохын уур хүрмээр.

Wednesday, December 14, 2011

Тэнгэр Монгол Газар дуудлагын үр дүнгийн заримаас толилуулж байна.


Тэнгэр Монгол Газар дуудлагын үр дүнгийн заримаас толилуулж байна.

Тэнгэр Монгол Газар дуудлагыг хэлснээр хүнд ямар ямар өөрчлөлт гардаг вэ? Дуудлагыг хэлсэн хүмүүсийн сэтгэгдлээс хүргэж байна.

М.Ганзориг: уур уцааргүй тайван амгалан болж асуудлыг шийдэх гарц нүдэнд тод тусахаас гадна ажил үйлс саадгүй бүтнэ.

Мөнхгэрэл:  Миний хувьд: Юуны өмнө аура буюу гэрлэн бие сайжирсан бөгөөд Солонгосын No1 бөө намайг 2 жилийн дараа биеэсээ гэрэл цацруулна гэж хэлсэн. Үүний бичлэг нь хүртэл бий. Мөн шүлэг зохиох авьяасгүй байсан бол байсхийгээл толгойд үгнүүд мөр холбож бодогдоод байгаа. Өмнө нь шүлэг зохиох гээд суувал ямар ч үг толгойд орж ирдэггүй байсан бол одоо бол суугаал дуржигнатал нь зохионо доо хэ хэ. Тэгэхээр ТМГ дуудлага миний амьдралд баталгаатай нөлөө үзүүлсэн бөгөөд дарагдсан байсан авьяас билиг, зөн мэдрэхүйгээ нээж чадсан гэж бодож байна.

Р.Сансармаа: энэ дуудлагыг хэлсэн эхний өдөр хамаг бие халуун бөмбөлөг дотор байгаа мэт санагдсан тэр өдрөө халуураад чичрээд нэг л хачин байсан маргааш нь дуудлагаа дуудсанаас хойш бие зүгээр болж байсан. Миний хувид энэ дуудлагыг дуудаад сар гаран болж байна энэ хугацаанд нэг ширхэг эм уусангүй бие өвдөхыг мэдэрсэнгүй. Уул нь би чинь зүрх савалдаг бөөр өвддөг байсан заримдаа өөрийгөө байрж чадхааргүй уурлаж салгалдаг байсан гэдгээ гэнэт саналаа хэхэхэ өөрийгөө цоо эрүүл гэдэгтээ бат итгэлтэй явж байна шүү. Гэрээсээ одоогоор ганцаараа ханиад ч хүрдэггүй хүн болж таараад байна даа

Friday, December 9, 2011

ЧӨӨГИЙНҮҮДТЭЙ ХЭРХЭН ТЭМЦЭХ ҮҮҮҮҮҮ???

ЧИНГИСИЙН ГЭРИЙНХЭНИЙ ХӨӨРӨЛДӨӨНӨӨС:
Enkhbaatar Altangerel 
Гэрлийн дайчны зэвсэг
Над ийм бодол төрөөд

Wednesday, December 7, 2011

УНДРАХ ЗАГАРХОРЛОО доо баярлалаа.

Хүний энергийн хүрдний талаар өмнө нь нийтэлсэн бөгөөд тайлбараа хийхээс өмнө хүний энергийн орон, бүтцийн тухай дурьдах хэрэгтэй мэт санагдана.

Энергийн хүрд ба гэрлийн хугарал

Энергийн хүрд ба  гэрлийн хугарал


Хүнд 7 өнгийн энергийн хүрд буюу эргүүлэг байх ба бүгд жигд хурдтай эргэдэг байх ёстой юм. Аль нэг хүрд нь бусдаасаа арай хурдан эсвэл удаан эргэвэл бусдыгаа саармагжуулж өвчин үүсэх шалтгаан болдог байна. Цаашилбал нарны гэрэл призмээр хугараад 7 өнгө болж задардаг бөгөөд магадгүй Өвөг Дээдэс маань үүнийг эртнээс мэдээд энэ хүрдээ тэнцвэржүүлж эрүүл байхын тулд Цагаан өнгөтэй СҮҮ, НАР, САР наасаа эрчим авдаг байсан байж болох юм.

Tuesday, December 6, 2011

Нар Сарны ЗУРАГ АВАХ ЗААВАРЧЛАГАА

 СОНИРХЛЫНХОО ШУГАМААР НАР, САРНЫ ЗУРАГ АВЧ ҮЗЭХ ХҮМҮҮСИЙН АНХААРАЛД ТОЛИЛУУЛАЯ.

МИНИЙ ХҮЧ ЧАДАЛ ХЯЗГААР БАЙНА УУ??? гэгч сагсуун тухай дахин

 Энэ хүн намайг нээрээ анх блог нээсний дараа хэд хэдэн удаа надад хандан "миний хүч чадалд хязгаар байна уу?" гэж асууж байсан юм байна. Бусад хүн бичих гээд оролдоод чаддаггүй ээ гэх Блогт Комментэд нэвтэрч бичиж чадсан бөгөөд би түүнийг явуулан, шидтэй юм байна гээд л бичиж байсан түүх бий. Түүний хариултад Онгодтой юм бол түүнээсээ өөрөө асуухгүй юу гэж байсан бөгөөд Тэр надад: "Иймхэн юм мэдэхгүй байж битгий Тэнгэрийн нэр барь, Чамайг Тэнгэр ниргэнэ" гэж байсан юм даа. 

Нар, Сар, Сүүн эрчим болон Гэрлэн биеийн тухай үргэлжлэл

Өглөө сэрэнгүүтээ л би Сүүнийхээ тухай бодсоор өчигдөр зөвхөн гаднах цагаан өнгө гэдэг талаас нь бид бичсэн. Харин түүний доторхи бүтэц, найрлага энэ тэрийг нь бас хайж оруулий байз гэж бодлоо. Сүү амин дэмээр баялаг бүтээгдхүүн. Түүнээс хаях юм гардаггүй. Хамгийн муу гашилснаар нь ч өчнөөн юм хийдэг. Бас шар сүүгээр нь ходоод, элэг цөсөө угаана. Үсээ угаадаг шүү дээ. Яанаа яанаа яанаа, Сүү битгий алга болоосой, Сүүг гаргагчид маш олон болтугай. Сүү гаргагчид дотор сүүний мээмтэнгүүд, түүнийг саагчид, маллагчид, тээвэрлэгч, зарагч, бүтээгдэхүүн хийгчид гээд бүгд орж байгаа шүү!

НАР, САР, СҮҮН ЭРЧИМ


Энэ зурган дээр гамма цацраг буюу цахилгаан соронзон долгионыг үзүүлсэн юм. Гар утасны долгион, радио долгион, WiFi, гэх мэт бүгд цахилгаан соронзон долгион юм
Цацраг гэдэг энергийг зөөврлөж байгаа юмыг хэлж байгаа.

ЖИЛИЙН ТАЙЛАН


Аянгатын хийсэн ажлыг 300 нийтлэлээр нь цэгцэлж дуусгаж буй билээ.  Элдэв зураг мурагтайг нь хасаад. Энэ бол эхний шатны ажил бөгөөд Үр Дүнг сүүлд өөрөө цэгнэ гэсэн намайг. Дараагийн шатны ажлын бэлтгэлийг хийж эхэлсэн ч миний ажил ихдэн хажуугаар нь Бөөгийн тухай номоо амжуулах гээд хэдэн өдрөөс нь хумслав. Гэвч сүүлийн хэдэн өдөр тохион ойлгож буй юмнаас харвал  Миний Бөө болоод нэг жилд хийсэн ажлын минь Үр Дүнг л сануулаад эхний шав дуусав гээд байсныг нь ойлголоо.  300 нийтлэлээ биччихээд л би дахиад бичихгүй амарч, ганц номоо бичин, нөгөө гарт бариулан элдэх шар судраа уншин унтаж ажил минь цэгцрээд Аянгат Амар Сайхандаа Жаргажээ гээд л Үлгэр дуусах нь гээд би баярлаж байлаа тэр үед.

Sunday, December 4, 2011

ТИЙМ ЭЭ, ХААН ТЭНГЭРИЙН ЭЛЧ БАЙСАН. БАЙХ Ч БОЛНО. БАЙЖ Ч БАЙГАА.


Өчигдөр нэгэн захиа ирэв. Гэрийхэн нь өнгө өнгийн шашинтай бөгөөд үзэл бодлоосоо болж үе үе дайн дэгддэг гэнэ. Хүргэн болон эгч нь Христ шүтдэг, аав нь огт шүтлэггүй, ээж эмээ хоёр нь Будда гээд л мөлхөөд гүйчихнэ. Харин тэр алинд ч дургүй зөвхөн Тэнгэр үзэлтэй бөгөөд түүнийгээ тэдэндээ хэлдэггүй нуух учир байсхийж байгаад л ээж нь гандан явуулж номонд суулгах гэнэ нэг бол улаан утас авчирч энд тэнд нь уяна. Арц хүжээр арвилна.

Хүүхэд ээ сонсож байя.


Би засал хийх явцдаа нэг сэтгэл эмзэглүүлсэн юмтай байнга тохиолдлоо. Мөн надад олон залуус хандаж нууцаа дэлгэж, зөвлөгөө авах, санал бодлоо бичдэг билээ. Үүнээс харахад би бүр аргаа бараад байна. Энэ бидний хүүхдүүд өсвөр насныханы минь сэтгэлийн зовлон.

Thursday, December 1, 2011

Bi ch bas shuleg bichih gej oroldoj uzev.


Өнгөрсөн гарагт Нэг жилийн ойн тухай бичсэн билээ.  Өглөө Гэгээн нэг хуруугаа нугалан аав минь одоо бүгд ингээд дуусахаар ирэх нь гэж үзүүлэв. Тэр хоногийн учрыг ойлгосон бололтой.  Харин өглөө майлээ нээтэл  олон олон Монголчууд маань баяр хүргэжээ. Мөн хоёр шүлэг ирсэн байв. Ихэд баярлалаа. Доорхи шүлгүүдийг унштал хэлэх гээд байсан маань базагдаад, эмх цэгцэд ороод хэдхэн мөрөөр л жагссан байтал Би яадаг билээ далан долоон юм яриад дэмий тэнэж тэнэж нэг санаа гаргасаар хичнээн ч хуудас түүх бичээв дээ. Сонин юм шүү.

НЭГ ЖИЛИЙН ОЙ


2011 оны 12 сарын 1 нд.
Яг нэг жилийн өмнө морин цагтаа эгэл жирийн хүний амьдралаа орхин Улаач хэмээх алдрыг авах ёслолын өдөр байлаа. Энэ өдрөөс би эгэл хүнээ байж эрх чөлөөт амьдралаасаа хагацан эгэлгүй нэгэн заяатайгаа эвлэрсэн өдөр билээ. Миний удмын өвөг буурлууд минь өргөө гэртээ анхлан буусан гайхалтай өдөр  юм.