Monday, October 31, 2011

Бөө өөрчлөгдөх, шинэчлэгдэх л болно доо


Монголд маань Чингис Хааныг маань буусан буугаагүй гээд л хоёр хуваагдаад үзэлцэж байгаа бололтой. Зарим нь аргаа бараад Онгодууд дээр очиж асууж гэнэ. Нөгөөдүүл нь бас хоёр хуваагдаж байнаа бас. Хэхэхэ. Яалтай билээ.

Sunday, October 30, 2011

Зураач, эсгийгээр хийдэг хоёрын УТАС


Ашгүйдээ хар дэвтрээ аваад ирж, тэнд би Бөөгийн юм бэлдэн өглөөнөөс шөнө болтол таваргаж явахдаа танилцан хамгийн гайгүй, чанартай, сэтгэлээсээ хийдэг бас үнэ нь боломжын хүмүүсийн утсыг бичсэн байна.  Зарим хүн нь намайг санах ч үгүй, хараа ч үгүй байх. Зарим нэгтэй нь би утсаар яриад дүү нараа уулзуулан мөнгөө дайх, юмаа авах гэх мэт үйлдэл хийдэг байсан тул намайг танихгүй бизээ.

Saturday, October 29, 2011

НОМ БА ВАН СО удган буюу Солонгосын Ноймер нэг Удган Монголд


Өнгөрсөн долоо хоногт би чатанд удаан байж хайран нэгж минь нилээн гүйсэн бөгөөд лимит хэтэрчихжээ. Иймээс ирэх долоо хоногт шархаа нөхөн таг суухаас даа хэхэхэ. Удаан байх шалтгаан нь Солонгосчуудаас болсон юм. Тэдний хэрэгт дурлаж баясан чагнаж байлаа. 

Friday, October 28, 2011

Нөхөр Хадам Буурлуудтайгаа ярьж сурчээ


Өчигдөр орой нөхөр маань нүд нь том болчихсон гүйж ирээд би Буурлуудтай ярьж үзлээ гэв. Би мэл гайхав. Тэр өргөөнд ордоггүй, миний буултанд бараг суудаггүй. Юмаа захиалчихаад л явж байдаг юм. Харин тэр өчигдөр орой манай өргөөнд ороод сууж, залбиран суутал салхи сэвэлзээд тэгснээ нэг вакуум шиг юм өөрийг нь бүрхсэн гэнэ.

Бөөгийн эд хэрэглэл хийх хүмүүст


Монголоос мэдээ ирэв. Нөгөө Чингисийн тахилга хийх Чингис удган гээчийн тухай. Энэ мэдээллийг асуун сурагласан хүн зурагтаар баахан Чингистэй юм сонсоод бас Чингис удган гэж миний блогийг сонссон учраас Намайг тахилга хийх нь гэж бодон  юу бэлдэх вэ, яахав ийхэв, хаана бэ хэмээн асуун сураглан ирсэн юм. Хаан энэ тухай сонсоод түүнийг шалган Хэн гэж хүн?, Хаана?, Хэнийг буулгах болсон тухай тодруулан, Үнэн Худлыг баримттай мэдэж өгөхийг “Монгол Тэнгэр Үнэн” ТББ ынханд хандан хүссэн юм.

Баримтат зураг

Аянга Удганы бичлэгээс буулгаж авсан болон сонирхолтой гарсан зурагнуудаас толилуулж байна. Энэ бүх зурагнууд баримт болох учиртай.

ЖАВХАА БАТТӨМӨР

За энэ нэг үйлийн үртэй нэг хүн байнаа. Хэдэн өдрийн өмнө л би жаахан хүүхэд байж л Аянгаа байна уу, надад мессэж бич гээд л Чи хэдтэй юм гээд л байсан хүний тухай бичсэн нийтээрээ санаж байгаарай . Ийм аар саар юм бүү бич, бас би насаараа эгч хүн, Хаан надтай үргэлж хамт байх учраас бүү хилэгнүүлээрэй! Ухаантай ухамсартай, ёс зүйтэй байхыг сануулан бичиж байсан билээ. Мөнхгэрэл түүнийг  бид эгчээ гэж хэлэх хүнийг хүртэл гайхдаг юм. Чи гэтэл Аянгаа гэх чинь юу вэ гэхэд баахан харааж загнаад, чамаар заалгахгүй, би танилцаагүй байж юу гэж Эгчээ гэхийн гэсэн байв. Танилцаж байж л өөрөөсөө настай хүмүүсийг эгч, ах гэх ёстой гэж Аав ээж, эмээ өвөө нь зааж өгсөн юм байхдаа энэ залуу хүүд.

Thursday, October 27, 2011

Gerliin tuhai


Өмнө нь би Хар энергээр Улаанбаатар маань дүүрсэн тухай бичиж байсан. Энэ Хар энерги гэдэг бол ХАР СҮНС. Зөвхөн Бөө удган, зайрангуудад л сүнс ордог гэж та бүхэн эндүүрэх ер үгүй. Тэд аль болохгүй байгаа бүхнийг даган, хатгаж буруу үйлсийг та нарын гараар, амаар, биеэр хийлгэдэг.

Tuesday, October 25, 2011

Гадаадад амьдардаг Монголчууд


Миний блогийн ихэнхи уншигчид нь гадаадад амьдардаг Монголчууд байдаг.  Ихэнхи нь нетээр  тэнэж яваад таны блог руу хальтраад ороод ирлээ гэдэг юм. Гадаадын маш олон оронд янз бүрийн насны янз бүрийн ажил хийж, сурч байгаа Монголчууд байдаг. Би ч энэ хүмүүстэй голчлон харьцдаг бөгөөд тэд маань Монголоосоо хол Бөө байтугай Гандан орох боломж үгүй учраас Засал энэ тэрийг энэ хүмүүст зориулан хийдэг юм. Монголд байгаа хүмүүс бол надтай надгүй маш олон бөө Монголд байна. Мөн Гандан хийдүүд дүнхийцгээж байна. Тэд өөрсдийнхөө төлөө гүйх хэрэгтэй. Учир нь бүрэн боломж байна.

Хаан анхны 9 алдарт хүндээ сэтгэлийн бэлгээ өгөхийг хүсэв


Хааны маань сэтгэл нь хөдөлжээ. Бас л нөгөө хүн шагнах гэдэг, ямар нэг юм өгөх гэдэг нь эхэлчихэж. Нэг инээдтэй түүх маань санаанд орлоо. Хаан маань буугаад удаагүй байхдаа зурагт үзэхдээ хамаг уур нь оволздог байв. Жишээ нь: ТВ-н Дотно яриа нэвтрүүлэгт орсон цэргүүд, тэр нэвтрүүлэгч хоёр хүүхний яриа байдал, Барон Унгерныг магтах нь хамаг дургүйг нь хөдөлгөн айлтгалдаа бичиж байсан билээ. 

Monday, October 24, 2011

TENGER IVEEG HAIDAV GUAIG

Г.Хайдав: Ю.Цэдэнбалтай билльярд тоглоод хожиж явлаа

Өнөөдөр 12 цаг 51 минут
Монголын шинэ үеийн дууны урлагийн “загалмайлсан эцэг” гэж хэлж болох нэгэн буянтай буурлыг уншигч тантай уулзуулж байна. Энэ хүн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, профессор Г.Хайдав гуай юм. Тэрбээр урлагийн их сүмд 70 гаруй жил хөдөлмөрлөж, өөрийн авьяас чадвараа хойч үедээ өвлүүлэн, цээл тунгалаг хоолойгоороо эгэл олноо шагнасаар яваа билээ.

Мэдээ хараад дургүй хүрэв.


Бүүр сэтгэл өвдөөд нулимс асгарчихлаа. Амьдралдаа ийм адгийн муухай орчин үеийн тэнэг ард түмнийг харсангүй. Ливүүд Каддапын цогцсыг үзэж зураг авах гэж очерлон, бас сэглэж хаяжээ. Ливүүд хүн биш юм байнадаг. Дийлээд ялсан бол болоо биш үү. Цаашдын яаж амьдрах төлөвлөгөөгөө зохиовол барав гэж. Их хүн муутай хүмүүс байна. Очиж очиж удирдагч байсан хүнийхээ цогсыг ингэж доромжлохдоо яахав дээ. Монголчууд харин ч бүр эсрэгээрээ аль 13-р зууны үед алив улсын буруутай Хаан, эрхэм дээд язгууртнуудыг хороосон ч ингэж доромжилж байгаагүйдэг. Хүндэтгэлтэй оршуулдаг байсан.

Sunday, October 23, 2011

Зарлиг биелүүлэх бэлтгэл


Хээээхэхэхэхэ элэг хөшлөө. Аймаар Зарлигт бэлддэг хүн болоод эндхийн дууны СД авсныгаа дуулж сурахаар өөрөө оролдож гарлаа. Караокэ хаана ч байдаг юм бүү мэд. Монголдоо караокэ ороод унтах дөхдөг би хэл мэдэхгүй газар караокэд орж унтаад яахав.

Тэнгэрийн Зарлиг үргэлжилсээр


Дээдсүүд минь надад шинэ тушаал буулгалаа. Энд байх хугацаандаа хийх, амилуулах, сэргээх бүх амиудын тухай ерөнхийдөө мэдэгдэн, бэлдэж эхлэхийг шаардсан бөгөөд ер нь бол Монголд байхдаа нэг удаа дуудаж байсан дуудлагуудыг дахин энд дуудах ёстой болов. Мөн дараа цаг нь болохоор дахин нэг дуудах бололтой. Дэс дараатай хийдэг юм.

Бөөгийн тухай лекц уншиж байна.

2 долоо хоног тутамд Kэмпинскийд Бөөгийн тухай лекц уншиж байна. Миний тухай огт асуулгүй бөөгийн тухай асууж ойлгоц аваарай!!!

Saturday, October 22, 2011

Өв дамжсан эдлэл хэрэглэлээ Хайрла!


Ойрд би багшийгаа санаад байх чинь юу болж байгаа юм болоо. Ямар нэг буруу юм хийгээд багш намайг анхааруулж байна уу? Яанаа тэгвэл хаашаа зугтаанаа. Ямар азаар би холуу байнаа. Гэсэн ч багш онго гүйлгээд л намайг юу хийж байгааг нь харчих юм чинь яахын. Эсвэл миний багшийг бас л дайснууд ороогоод байна уу? Даан ч атаархуу хүн дэндүү их. Багшийг амар тайван байлгахгүй дандаа өдөж байдаг. Мундаг болохоороо бүгдийг нь алж өгөх юмсан. Би хэдэн жил бөөлж байж нилээн гайгүй уудка болох болоо. Одоо бол багшийнхаа хөлийн чигчий хурууны толионд ч хүрэхгүй байгаа даа. Багштайгаа холбоотой дурсамжаа бичнээ яадын.

Аянгатын ажил, амьдрал нь Тэнгэрийн мэдлийнх шүү.


Өмнө гарагт Монголоос утас ирэв. Дээр блогт бичигдэж Тэнгэр ээжтэй жирэмсэн байхдаа санаадгүй тааран Азтайгаараа дуудуулан байж: Хүүгээ төрөхөөр ТЭНГЭР гэж нэр өгөөрөө дурсгалтай хэмээн Тэнгэр ээж хэлсэн нагац дүү охин маань Хүүтэй болон овоо тэнхэрчээ. Тэнгэр ээж болон Тэнгэр аав бууж ирнэ гэдэг бол ёстой зүүний үзүүрт дусал тогтох хүртэл ховор үзэгдэл бөгөөд тэдэнтэй таарч хүн уулзана гэдэг бол бас л асар ховор тохиолдол гэж над хэлсэн билээ. Тэд хэрвээ буух бол бүр хүнийг гаргаж байж бууж уулзах тохиол байсан. Надад бол хэд хэдэн удаа буусан бөгөөд тэр нь миний мангараас шалтгаалсан гэж би боддог.

Friday, October 21, 2011

Гурван сарын хоорон дох өөрчлөлт


Хөөрхий Каддафи нохойн үхлээр хорвоог орхижээ. Мандан бадарч хүмүүсээр тойрон хүрээлүүлж, улсын эзэн болж явсан энэ хүн газар хонгилд үхэн, хэн ч түүнийг хамгаалахгүй хаяж одсон нь аймаар. Ингээд бодохоор яагаад ч юм гуниг төрөх юм. Хэрвээ тэр ингэж үзэн ядуулах болтлоо муу үйл хийгээгүй бол олон хүүхнүүдээрээ биеэ хамгаалуулчихаад л байж л байсан байхдаа.  Монгол эрх мэдэлтэнгүүд ч үүнээс сургамж авбал зохистой. Үүрдийн жаргал, үүрдийн эрх мэдэлтэй байх мэт санаж, зөвхөн өөрийн төлөө ажиллах нь ямар их Эрсдэл дагуулдаг вэ гэж мэдэж баймаар.

Thursday, October 20, 2011

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ ХЭН БИЧСЭН БЭ?


Энэ асуултыг мөн ч олон хүн асуув. Мөн ч олон янзаар таасан байнадаг. Энэ тийм чухал гэж би даанч тоосонгүй явлаа. Манай өвөг дээдсүүд бол Монголын нууц товчоонд тэгтэл ач холбогдол өгдөг ч үгүй. Харин Алтан ам судрыг л голчлон анхаарч, түүнийг судла, анхаар, халамжил, суралц хэмээн сургадаг юм. Одоо бидний уншаад байдаг нууц товчоог яагаад тэд ойшоож үздэггүй вэ? Яагаад гэвэл түүнийг санаатайгаар түүхийг гуйвуулж, нэгэн хүний эрх ашигт нийцүүлэн, хар цагааныг холин, халтардуулсан зорилготойгоор түүнийг хуулахдаа зөрүү бурууг оруулсан гэж үздэг юм.

Монголын нууц товчоон мөрөөр шиншлэгч Үнэрчийн хариуд.


Энэ нэг хүний шилдэг нийтлэл гэгчийн тухайд хэлэх юмс гарав. Тэр байнга л Үнэр үнэртэж байна гэх тул ҮНЭРЧ НОХОЙ гэж нэрлэсэн юм. Ингээд Үнэрч нохой ба Аянга хоёрын хэрүүлийг доор бичье.

Ноён Гэгээн


Зургуудыг энд оруулсан дүүдээ баярлалаа. Гоё зургууд байна. Энэ ноёны дээл хүрмийг би оёсон юм. Завгүй болсон би одоо юм оёхоо больсoн. Харин
 энэ доод хөх цэнхэр хантааз, дээлийг Булган оёдолчин оёсондоо. Тэр их сайн оёдолчин доо. Юмыг сэтгэлээсээ оёдог юм. Малгайг нь түүний ээж нь оёсон. Мундаг байгаа биз дээ. Ажил, амьдралд нь аз жаргал хүсье.

Хааны айлтгалын номыг сая хэвлэгдсэн эхээр нь унших боломж

Аянгат миний анхан шатны ном Тэнгэр Монгол Газар номыг онлайнаар үнэгүй унших боломж олгон оруулж өгсөн Монгол Тэнгэр Үнэн ТББ таа баярлалаа. Түүнийг хэрхэн унших заавар нь
www.tengermongolgazar.blogspot.com д байгаа гэнээ. Би ямар түүнийг тавьж мэдэх биш. Хамгийн гол нь энэ ном бол Хааны айлтгалийн хэлсэн үг, өгүүлбэр бүрийн тухай тайлбарласан юмаа. Миний блогны элдэв толгой эргүүлсэн түүхээс арай цэгцтэй байх шүү. Мөн би нэг нартай өдөр блог болон энэ номондоо орсон, ороогүй бүхнийг нэгтгээд нэг дэлгэрэнгүй ном янзлан бичих гэж байгаа болно. Бас Алтан Ам судрыг Бөө талаас нь тайлсан номыг хамтрагчтайгаа хамжилцан дуусгах болно. Ингээд хоёр номын төлөвлөгөө байгаа болно.

Wednesday, October 19, 2011

Энд тэндээс баримтууд цугларч л байна даа.


сайн байцгаан уу. Тэнгэр монгол газар бүлхэм зүрэх хайрханаа тахисан өдөр өөр газар буусан онгод нар зүрх хайрханг тахиж байхыг мэдсэн байна. миний танил надаас зүрх хайрхан хаана байдаг вэ гэж асуув учир нь тэр өдөр тэр бас өөр газар онгодтой уулзаж байхад тэр онгод нь зүрх хайрхан гэж хаана байдагын дээр онгодууд зүрх хайрханг тахиж байна гээд хуралдаж байна хаана байдагын гэж асуусан гэнэ. манай найз мэдэхгүй байсан болхоор миний тависан линкыг хараад үнэн сонин юм аа гээд л асууж байхын.

Залуу хүмүүсийг ялгаварлан гадуурхахаа болиосой.


Ихэнхи хүн Хөх Мөнх Тэнгэртээ залбирна гэхээр алгаа хавсарч байгаа харагддаг. Буруу юм гэнэлээ. Залбирах гэснээс сүсэглэх гэж нэрлэвэл дээр байх. Дээдсүүд маань надад тосож буй мэт гарын алгаа дээш харуулан сүсэглэх хэрэгтэй, малгайгүй байх ёстой, чин сэтгэлээсээ хайрлан бодож, зүрх сэтгэлээсээ сүсэглэх хэрэгтэй гэж зааж өгсөн.

Tuesday, October 18, 2011

Асуултуудад хариулав


Энэхүү доод хэсэгт хүмүүсээс асууж болох асуултуудыг эдгээр хүмүүс санан сэдэж асууж санал асуулга явуулж байгаа билээ. Энэ хүмүүс бол Чингисийн Монгол группын идэвхитэн залуус бөгөөд ийм асуултууд гарч ирж магад хэмээн асуулга явуулсанг би заримыг нь, Хаан заримыг нь хариулж бичив.  Би бол зарим асуултанд нь уур хүрээд дэлсээд авмаар л байлаа. Харин Хаан ер тоосонгүй хариулт бичжээ. Монголд хууль хяналтын байгуулага бол шороо байтугай шалбаагт хутгалдсан, авилгалд идэгдсэн, Үнэн мөнийг тодруулах ч хүсэлгүй байгаа нь олон баримтаас харагддаг. Хамгийн шударга байх ёстой байгуулага бол Хуулийн байгуулага байх ёстой. Үүнийг бэлддэг сургууль байх ёстойсон. Нэгэн тохиолдол ихэд бухимдууллаа. Хэрхэн шийдэгдэхийг нь харан байж дараа дүгнэлт хийе дээ. Доор болзошгүй  асуултуудад хариултыг толилуулав.

Monday, October 17, 2011

Манай Алтан Бэр Долгорсүрэн


Бөөгийн ЭХ- Үрэн ёс гэгч хэцүү толгой эргүүлмээр ойлголт байдаг.  Бөөгийн ЭХ- Үрэн ёс гэдгийг өвөрмөцөөр ойлгох хэрэгтэй. Жишээ: би бол Хадам буурлууддаа Улаачыг нь төрүүлж өгснөөрөө Эх болно. Хэрвээ сүүлд миний хүүгийн удамд миний болон манай онгод Тэнгэрийг залан авч явах Улаач тамгалуулан төрвөл Хүү маань түүний эцэг буюу Эх болох болно гэх мэтээр явах Бөөгийн ёсыг хэлнэ. Лав л өмнөх төрөлдөө ч юм уу хэзээ ч юм би бас Хадам нэг буурлынхаа Үр нь болж байсан гэдэг. Тэр намайг яасан яаснаараа ч билээ чи миний Үр минь билээ. Харин Улаачыг минь төрүүлснээрээ чи ЭХ билээ гэж байсан бөгөөд би ямар хаашаа юм бэ? Энэ Бөө гэгч чинь цус холилддоггүй юм уу гээд л мэл гайхаж байсан ч энэ бол Сүнсний мөн чанар, утгаараа өөр юмыг хэлдэг гэж сүүлд арай чүү ойлгомор аядсан юм.

Sunday, October 16, 2011

Доор бас Хурал болсон гэнэ


Буурлууд яагаад Үрсээ зовоодог вэ?
БӨӨ болноо гэдэг хэн хүний дураараа, дурлаад хийгээд байх ажил биш. Тэр тусмаа энэ орчин цагт ер ихэнхи хүмүүс дургүй. Овог отог бүхэн Улаач болох тамгатай хүүхдэдээ янз бүрийн аргаар мэдрүүлдэг. Гарцаагүй л бариулж, дийлж байгаа нь аймаар.

Дээр Хуралдай болсон гэв


Би гээч нэг хоног унтамхай байдалд байлаа. Нэг л танил өөрийгөө мэдрэв. Бөө болохоос өмнөх үеийн өвдөлттэй би-гээ сайн мэдэрлээ. Надад онго налчихжээ гээд бөөлөх гэтэл өндийж ч чадахгүй байсаар байв. Усанд лемон хийж байгаад сайхан жимстэй усанд оров. Сэргэдэггүй ээ. Өмнө нь би өвдөж байхдаа ус тавиулаад ус руу мөлхөж ороод арай гайгүй сэргэдэг байсангаа санан усанд ороод ч нэмэр алга. Унтаа мэт боловч тархи ажиллана. Надад онгод шивнэн ярих бүхэн сонсогдоно. Миний шүд хавиран, эрүү зуурчээ. Хамаг л сэргэх туршлагаа давтсан боловч болохгүй байв.

Тэнгэрийн Гэрэл Буух дэс дараалсан зургууд

Буухаар бэлдэж дуудах үеийн зураг. Үүлэнд олон хүний нүүрний дүрс бий.

Номхон далайн эрэг дээр амласнаараа буулаа. 2011.10.16



Friday, October 14, 2011

Энд анх удаа гадаа хуурдав. Тэнгэрийн нүд бас л баясан харав

Өнөөдрийн зураг. Тэнгэрийн нүд.

Нэгэн хүн намайг байгалийн үзэгдлийг битгий Онгодтой холбоод мангартаад бай хэмээн загнаж бичиж байсандаг. Тэд чинь Амьтай байдаг юм. Энэ бүх амийг сэрээсэн сэргэсэн учраас тэд хариу үйлдэл үзүүлэн ярьдаг нь үнэн юм. Өнөөдөр ч хүний нутагт тэд маань надтай мэндчилэн гялалзаж, хүрээ татуулан инээмсэглэлээ. Манай Онгодууд салхи ч шууруулж хуй босгон намайг ороож байсан, бороо ч оруулж байсан. Нар, Сар, Гал, Одод бүгд хариу ярин байдгийг би тэгээд юу гэж тайлбарлах юм бэ? Үнэн юмыг Яалтай билээ. Тэд тантай ч ярих болно.

Х. СҮЛДЭТ. БӨӨГИЙН ЁС АРДЧИЛАЛГҮЙ ЮУ???


Х. СҮЛДЭТ. Бөөгийн ёс Ардчилалгүй юу? гэсэн нийтлэл гарчээ. Цаг үеэ зөв харсан зөв бодсон, ухаантай хүний нийтлэл байна. Түүний нийтлэлийн дагуу тайлбар бичсэнг болгооно уу?

Thursday, October 13, 2011

ЖАРАН ХӨЛТ

Гэгээн хайртай  жаран хөлтүүдээ  ажиглаж байгаа нь
Жаран Хөлт гэгч сонин хорхой

Өнөөдөр Гэгээнээ хүүгээ цэцэрлэгээс нь авахыгаа аав нь таг мартжээ. Ирэхгүй удахаар нь гайхаад утасдахад нээрээ тийм ш дээ гээд нөхөр маань утсаа таслав. Өчигдөр бас бүтэн нэг цаг мартсан. Ямар гээчийн сонин үзэгдэл вэ. Хүүхдээ мартдаг. Нэг удаа охиноо ажлынхаа өрөөнд цоожлоод хэдэн цаг таг мартаж байсан, нэгэн солонгос хүнтэй хоол идэхээр ресторанд урьчихаад тас мартаж байсан сүр хуучтай болохоор болзсон цагаасаа нилээд хэлтийвэл утас цохиж хонхдохгүй бол горьгүй шүү.

Дээд ястангууд


Ижилийн цаана хоцорсон элгэн хайрт Халимаг минь
Ихэр юм шиг заяагдсан эрхэм олон Буриад минь
Эзэрхэгийн эрхэнд тасарсан энгүй их Тува минь
Эх орондоо үлдсэн эрх чөлөөт Халх минь

Айл, Хаан, Тусгаар 5 тогтнол, Жаяг, ГэрИэ хэмээх таван Эрдэнэ


Чингис Хааны Нүүдлийн Соёлын 90 өвийн ЭРДЭНЭ нь АЙЛ, ХААН,ТУСГААР ТАВАН ТОГТНОЛ,  ЖАЯГ,  ГЭРИЭ Алтан Тав байдаг гэж тэмдэглэжээ.
Хааны зарлиг болгон соёрхсон нүүдлийн соёлын эрдэнэ нь энэ тав байх нь. Хялбарчилж ойлгоцгооё.

Wednesday, October 12, 2011

Enuugeer tenuugeer ayalav. End tendees ni tuuv.


Энэ шинжлэх ухааны дүгнэлтүүдийг өөрсдөө уншцгаана биз ээ.


Галт шувууны Домог


-->
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjzvI233ruZjutz4vSru7swKP5cHmMyO9PT0Pzr9xohNaqaNmPMLszBMZITNOgJJ1VFlN088QH9v4N4y4QNXKScChc3xWP9tSJCVm5n2mnICQeGtd9trafBjmAdSyBtSBF8acvBfPKCS3E/s0/date.png10/11/2011 05:54:00 PM https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi4dRFh0J4wByq0B3-x9cOEyAaQKeFNyipNd8mrZL6AIKXpSupReZRwJ4AsKuuz7Jx8QdrPLTsViMnVlEmehTuBgUgJxlW3kNOZpJd4H80c840o3UdHPzoH4U7KoT-XNyuu47lnvPWY2lg/s0/user.pngbayaroch https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjErYB8_O-hisz862mhP1hHWW_oWFVQraVr4OPzO2oHGvKcnVJ_n-j8G3qLrCFbYFeWsiWgAPhb_D62v1UXAUbQT1zRvbeIca0zLwzzICjRyJCrhbyG1-w3CBrkiuhrtVLNaeRnFcOe6jg/s0/comments.pngNo comments
Онгодууд эдгээр шувуудыг унаж ирдэг гэж Аянга удган яриж байсан тиймээс энэ шувууны талаар бичихээр шийдлээ.

Tuesday, October 11, 2011


 2011оны10 сарын 11 өдөр. Чингисийн бүлхэм гишүүд маань Алтан Ам Судрыг тайлах, хэвлүүлэх Тэнгэрийн үйл хэргийг түмэнд түгээхээр Гэгээрлийн үрийг тарихаар Төрийн бус байгууллага байгуулан нэрээ авч чаджээ.