skip to main | skip to sidebar

ЧИНГИС ХААН:

...БИ НАЙМАН ЗУУН ЖИЛИЙН ДАРАА БУЮУ МОНГОЛЧУУДЫГ ЭМЭЭЛЭЭ ЭЛГЭНДЭЭ АВАХ ТЭР ЦАГТ ДАХИН МОРИЛОХ БОЛНО.

  • Нүүр хуудас
  • Шинэ мэдээлэл
  • Өдрийн тэмдэглэл
  • Хааны буух зөгнөл
  • Зураг, бичлэг
  • Гэгээн ба Диамка
  • Хааны айлтгалын тайлбар ном

Эзэн би эргэн ирлээ



ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР Тэнгэр заяат Монгорын
Газар ивээлт Үнхэрийн
Хөх тамгат хүй хамгаалагч
Хөх Монголын хаан би
Хүн биенд төрөлгүй
Хий сүнсэндээ хувилан
Эмээлээ элгэндээ авсан
Эх өлгийдөө эргэн ирлээ.

Дэлгэрэнгүй...

Тэнгэрийн гэрэл



ЭНЭ БОЛ ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ
ХАРАГТУН, МЭДЭГТҮН, УХААРАХТУН

ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР

ЭНЭ БОЛ ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ
МЭДТҮГЭЙ, АЮУТУГАЙ, БИШИРТҮГЭЙ

Мөнх Хөх Тэнгэрийн Гэрэл
Миний Хөх Монголыг ивээж байна
Тэнгэр бөөгөөр дамжуулан
Түмэнд түгээн сонордуулах нь

Өөрийн өвгөдийг өнгөрсөн гэж мартана уу?
Өнө ирээдүйд ирнэ гэж санасангүй юу?
Эмгэд буурлуудыг ээжийгээ гэж мэдсэнгүй юу?
Эргэж тойрон энхрийлэх болно гэж ухаарсангүй юу?

Дэлгэрэнгүй...

Эзэн Чингис Хаан өөрийн улаачийн тухайд



Түмэн олонд сануулсан сонордуулга.
Эриндээ ганц мэндлэх
Эрингээ галиглан үлдээх
Ээжийн охин Тэнгэр удган
Элдэв чимэггүй үнэнг дархлах үед
Эрээчиж, элдэвлэн доромжилбол
Эрхэсээс ирэх элдэв өвчинд боомлигдоно.

Аюутугай
Мянганд нэг л заяах
Мянганд нэг л тохиох
Аавын охин Аянга удган
Аймшигт үнэнг тоочих үед
Алиа салбадайд тооцон
Айлгаж цочоох зүрхтэнд
Аврал гэж үүрд үгүй
Адгийн тамд орших болно
Аюутугай

Тэнгэр удганы өнгөрсөн мөрийг мөшгөн
Тэнгэрийн санааг тайлах гэж оролдвол
Гал дээр ус хийх мэт
Гарц үгүй гацаанд орно
Мэдтүгэй

Дэлгэрэнгүй...

ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГ

(Тэнгэрийн тамгат бүх Онгод Баатрууд Бөө нарт хандсан)
Хөх Мөнх Тэнгэрийн Хүчин дор
Хөрст Алтан Дэлхийн цээжинд
Хөх Монголын Заяат үрс
Хөх тамгатан улаачдаа заларсан

Үгэнд ижилдэн
Сэцэн болсон
Илдэнд ижилдэн
Баатар болсон
Үнэнд нэгдэж
Үхэлд ч хамтарсан
Үүрдийн үнэнч Андууд
Үлгэрт мөнхөрсөн Баатрууд минь

Өлзий заяа нь түшээд
Өргөө гэртээ тухална уу
Ариун өнөр голомтондоо
Амар амгалан морилно уу.
Дэлгэрэнгүй...

Өдрийн тэмдэглэл

...Үлгэр үнэн болж, үлгэрийн баатрууд амилан, би өөрөө үлгэрт гол баатар болсон өнөө цагийнхан үнэмшихээргүй, итгэхээргүй хачин жигтэй явдлууд ар араасаа цуварсаар өнөөдрийг хүрчихлээ. Хэрэв багш минь байгаагүй бол, төрсөн хүү болон үеэл дүү охин бөө болон энэ үлгэр нэг жилийн өмнөөс эхлээгүй бол, анхны зээ охин Анунгоо минь алтан амиа алдан байж биднийг сэрээгээгүй бол өдийд би алдарт Шар хаданд өөрийгөө үнэхээр галзуурчихсан юм байна гэж бодоод л эдгэчих санаатай эмээ уугаад, тариагаа тариулаад л томоотой байж эсвэл үнэхээр галзуурчихсан торон дотор үсчээд байж байх байсан биз.
Гэвч Монголд маань маш олон бөө удгад төрж, төрсөөр байгаа, төрөх ч болох энэ цаг үед тэдний л нэгэн адил угаа авсан би түүхээ заавал бичиж үлдээх даалгавар аван 35 үсгээ ар өвөрт нь хэлхэж хэвтэх юм гэж хэн санах билээ. Номыг тусгай толгойтой эрдэмтэн мэргэд л зохиож бид түүнийг нь уншдаг гэдэгт итгэдэг би өөрт тохиосон энэ хэдэн жилийн үйл явдлыг тоймлон хүргэх шалтгаан нь даанч зугтах аргагүйгээр хэлээ унжуулан бууж өгсөн миний амьдралын хувь заяа билээ.
Дэлгэрэнгүй...

Сарны бичлэг

Зүрх хайрханы тахилга

 

Өргөөний Улаачдын блог

  • Гэгээрэлд зоригдохуй
    Тэнгэрийн санаа гэж юу вэ? - Хийхээсээ ярих нь ихэдсэн над шиг хүн зөндөө л байгаа л байх. Гэхдээ бас юу ярих вэ юунд уншигчидаа чиглүүлэх вэ гэдэг дээр хэдэн жил Өвгүдийн үлдээсэн ...
    4 days ago
  • Мөнх Тэнгэрийн хүчин дор
    Омголон хөх салхи - Онхи юм бүхэн утгаа алдаад Орь ганцаар гансран хэвтэхүйд Омголон хөх салхи Он цагийн тэртээгээс Оч хаялах мэт цахилав Орой дээрээс зулай нэвтлэн Од мичдий...
    5 years ago
  • Хос ертөнц
    Цуурайтмой 2018.11.26 - Үндэсээ авсан мод ургадаг шиг Үрс балчираа үлдээх үүсгэл Түмэнтээ үргэлжлэх түүхийн нугачаанд Түүчээлж бас дуудаж сэрээх шиг ээ Алсын замд давхиа угтан Алд...
    6 years ago
  • Бүтээх гэж үйл байдаг
    зөв гурвалжингаар багаа бүрдүүлэх нь - Өнөө цагт бид хэнтэй нөхөрлөж, хэнд итгэж, хэнтэй хэлэлцэж, хэндээ өөрийнхөө арыг даатгаж явах билээ гэж хааяа бодох юм. Та бидний хэлдгээр "Баг"-аа хэрхэн ...
    7 years ago
  • Ундрахуй
    ХЭРХЭН ХУРДАН, ХЯЛБАР төрөх вэ? - 2017.3.30 Эргэцүүлэл №6 2012 оноос хойш бүтээгдэн буй олон сайхан судрууд та бидний оюунд болоод амьдралд томоохон өөрчлөлтийг авчирч тархинд гэгээ, ухаа...
    8 years ago
  • ytaa
    хуяг - бөө хүний хамгийн эхэнд мэдэх ёстой зүйлийг өрийн хуяг гэж бодож явдаг л даа. Иймдээ ч энэ тухай мэдсэн дуулснаа хуваалцахаар шийдлээ. Хуяг / бөөгийн хув...
    8 years ago
  • Тэнгэр Монгол Газар блог
    Анагаах Ухааны доктор Х.Алтайсайхан: Домчийн судрын тухай сэтгэгдэл - Могой жилийн өвлийн адаг сар, ээлжийн амралтаараа цөөхөн хоног эх орондоо ирэхдээ энэ агуу Онгодын айлтгал сургаалийг сонсох аз тохиосон билээ. Яг үнэнд...
    8 years ago
  • Хар Зэд
    Заяагаа залахуй - Заяагаа тань! Заяандаа эзэн суу! Сургааль, захиас, зарлиг. Аль ч талаас энэ үгийг өөрийн ч, өөр олон андуудын өвгөд дээдүүдээс сонордож, олон сараар эр...
    9 years ago
  • Шовгор
    - Өдөр болгон юу боддог вэ? Үдэш бүр юу санадаг вэ? Үнэн түүхээс хуваалцах бүр Үлгэр үнэн болохыг мэдэж Хамаг олонх гайхаж бишрэхгүй ч Харцан доторх цог тодрон...
    10 years ago
  • Эрх шар
    Цаг үеийн үйл явдлууд ба ЗААВАЛ БОДОХ АСУУДЛУУД - За бас л цаг завтайсан бол аль хэдийн бичээд тавьчихаар хугацаа өнгөрлөө. Болдогсон бол хүн болгонд хүргүүштэй зүйл болохоор бичихгүй хаячихаж бас чадахгү...
    11 years ago
  • Мандахнар
    Хөврөх бодол... - Нэг хүний хүч юу билээ? Би ганцаараа хичээлээ, зорилоо гэхэд юу хийж чадах билээ? Аль дээр үеэс л цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр гээд, ганцын...
    11 years ago
  • Тоонот гэрийн эзэн тэнгэр заяат монгол минь
    Завсарлага - Амар амгалан байна уу. Энэ өдрийн мэнд хүргье өнөөдөр хүртэл блогоо хөтлөлгүй удлаа. Намраас баялаг хүүрнэлтэй болсон бүх зүйлсээ мутарлана гэсэн төлөвлөгө...
    12 years ago
  • Шонхор
    -
  • ДУУЛИН
    -

Хааны айлдваруудыг сонсох

  • Эзэн Би Эргэн ирлээ
  • Тэнгэрийн Гэрэл

Зургууд

Нэвтрэх